Монгол орныг даасан Очирваань бурхан


Монгол оронд Бурханы шашин дэлгэрсэн хөгжлийн үе шатыг эхэн (XI зуунаас өмнөх), дунд (XII-XIV зуун), хожуу (XV-зуунаас хойш) үеийн дэлгэрэлт хэмээн гурван үе болгон авч үзсэн байдаг. Монголын угсаатан Хүннү гүрэн нь НТӨ III, I зууны үед төв Азид хүчирхэгжин төр улсаа байгуулан хөгжиж, Хятадын Хан улстай бичиг соёлын өргөн харилцаатай байжээ. “Билэг билгийн чанадад хүрэх” сударт: “Бурханы шашин умардаас умард зүгт дэлгэрнэ” хэмээсэн нь Энэтхэг орноос Түвд, Монгол оронд шашин дэлгэрэхийг илэрхийлсэн болой. Монгол, Хятад, Түвд гурван орныг түүхэнд “Номт гурван орон” хэмээн ярьдаг бөгөөд Монголыг Очирваань, Хятадыг Манзушир, Түвдийг Жанрайсиг бурханы орон буюу язгуурын улс үндэстэн хэмээн үздэг. Монгол оронд дэлгэрсэн шашны түрүү үеийн дэлгэрэлтийн талаар Зава Дамдин гавжийн зохиосон “Алтан дэвтэр” хэмээх сударт: “Хятад, Түвдэд Бурханы шашин дэлгэрэхээс өмнө Монгол орноо бурханы шашин дэлгэрсэн нь тодорхой бөгөөд тэр цагт Монгол хүмүүс “Итгэл” хэмээх номыг уншиж хурахдаа Энэтхэгээр уншиж, Согд үсгээр хөрвүүлдэг байсан.” хэмээжээ. Бурхан багш Очирваань бурханд зарлиг ном болон нууц тарнийн олон дамжлагыг хайрласан нь эдүгээ бидэнд уламжлагдан иржээ. Очирваань хэмээх хүчирхэг, хүч чадлын бэлгэдэл болсон бурхан нь Монгол орныг даасан Ядам Бурхан мөн. Энэ тухай Монголын шашны түүхийн ном, сурвалж бичигт олонтаа гардаг. Абтайсан хаан III Далай лам Содномжамцтай уулзан бараалхаж Монголд их шүтээн Эрдэнэ зуу хийдэд равнай өргүүлье, мөн үргэлжид тахих, адис жинлав ихтэй шүтээн, шашны үйл хэрэгт ач тус ихтэй лам залъя хэмээн айлджээ. Олон бурхан шүтээн байснаас Очирваань бурхан сэтгэлд нь машид нийцсэн тул Монгол орноо шүтээн болгон залсан түүхтэй байдаг. Юань гүрнээс хойш Монгол оронд Бурханы шашныг дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн хүн бол Алтан хаан бөгөөд түүнийг мөн Очирваанийн хувилгаан хэмээдэг байжээ. Очирваанийн хувилгаан Алтан хаан нь Түмэн засагт хааны үед Түвд орноос III Далай лам Содномжамцыг залж, шарын шашныг анх дэлгэрүүлсэн хэмээдэг. Алтан хааныг Очирваань бурханы дүрээр шашин, амьтны тусад залсан гэж түүхэн сурвалж бичигт тэмдэглэсэн байдаг. Алтан хаан нь Саж Бандида Гүнгаажанцантай багш, шавийн барилдлага тогтоож, Монгол оронд шашныг дэлгэрүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулжээ. Улмаар Хубилай хаан Пагва ламтай багш, шавийн барилдлага тогтоож, Сажийн ёсны номыг дэлгэрүүлжээ. Зава Дамдин гавж бээр Алтан дэвтэр номондоо “Очирваань бурханы хувилгаан Чингис мэндэлсэн” хэмээн бичжээ. Очирваань бурханы хувилгаанаар Ойрдын Гүүш хааныг өргөмжилж байжээ. Монголыг даасан бурхан нь Очирваань бурхан хэмээн Бурханы шашинтнууд, сүсэгтэн олон хүлээн зөвшөөрч олон зуун жилээр шүтэн дээдэлж иржээ. Энэ тухай нэрт түүхч Дармадалай: “Чингис хаан, Алтан хаан, Гүүш, Данзан Чойжил, Абтайсан хаан тэргүүтэн Очирваань бурханы хувилгаан олон гарсан нь Монголын олон ард Очирваанийн ивээлд байх хувьтай юм болов уу” хэмээжээ. Энэ талаар авч үзвэл Энэтхэг, Монгол, Түвд, Хятад зэрэг орнууд тухайн цаг үед хаан ширээнд суусан хаадыг Бурхан шашны бурхан бодьсадва нарын үйл хэргийг дээдлэн, амьтны тусыг сайтар бүтээлгэж байсан түүх уламжлалтай ч ихээхэн холбоотой. Хятадын Утай таван богдод Манзушир залардаг гэж үздэг бол Монголчууд Отгонтэнгэр хайрханд Очирваань бурхан залардаг гэж үздэг. Отгонтэнгэр их хайрхан нь эртнээс төрийн тахилгатай уул бөгөөд анх 1828 онд жил бүр тахиж байх зарлиг гарсан байна.Түүний байгаль, газар орон, тэнд оршдог лус савдагийг баясуулан тайн тахихдаа Очирваань бурханыг Ядам болгож, тэрхүү газар оронд урин залдаг. Судар, тарнийн шашны үүднээс Ядам Очирваань бурханыг залж, тахих тусгай тахилгын зан үйлийн судар номыг уншиж, бясалгаж, тахисны адис жинлаваар Отгонтэнгэр их хайрханы ойр орчмын байгаль, газар орон төдийгүй Монголын нийт газар орон, тэдгээрийн лус савдагт балин тахил өргөж, баясган тахидаг. Лус савдаг, там, бирд, адгуус, хүн хийгээд хүн бусын тэргүүтэнд маш их зовлон тохиолддог, ямар ч их алт эрдэнэсээс үнэ цэнэтэй чухал судар, тарни, дээдийн номын рашаан дутагдаж байдаг. Тиймээс амьтан бүхнийг аврах цаглашгүй дөрвийн үүднээс тэдэнд судар тарнийн номыг сонсгож, энэрэн асарч, зовлонгоос нь гэтэлгэж амар амгаланд цэнгүүлж, төрлийг нь сайжруулж, тэднийг олон зовлонгоос нь гэтэлгэдэг. Очирваань бурханыг залж, Отгонтэнгэр их хайрхан болон бусад газар оронд оршдог Лус савдагийг аливаа амьтанд дариудын барцад саад, хорлол үйлдэхгүй байх, Лус найман аймгийг авсан ам тангаргаа зөрчихгүй байх талаар тушаан үүрэгдэнэ. Болохгүй нэгийг нь гэсгээн хашраах тал ч бий. Түүнээс биш Лус савдаг тэргүүтнийг бурхан, чухаг дээд гурвын зиндаа, авралын орны хэмжээнд сэтгэж, тэдэнд өөрсдийнхөө болон өөр бусдын урьд болон энэ, хойт насны бүхий л хэргийг даатгах нь буруу үзэлд багтаж нүгэл хураадаг. Сүүлийн үед иймэрхүү ялгааг мэдэхгүй Лус савдаг, газар орныг Бурхан мэтчилэн шүтдэг буруу үзэл нүгэлтнүүд олширч байгаа нь эрдэнэт хүмүүний бие, сэтгэлийг олж төрөөд, их хөлгөний олдошгүй ховор дээдийн номтой уулзан учирчихаад энэ мэтчилэн доордсын явдлаар явагчид нь хүний төрлөө гутаасан нүгэлт явдал юм. Лус савдаг тэргүүтнийг энэрэн хайрлаж, дээдийн номоор балин тахил, дүлцон өргөж, хүмүүний амьдрал болоод бусдад даруйдын барцад саад, хорлол үүсгэхгүй байхыг даатгаж, тэднийг гэт-лэхийн мөрд оруулдаг номын ёсыг мэдэх хэрэгтэй. Заримдаа хүмүүс Лус савдагийн хэзээ ч биелүүлж чадахгүй зүйлийг гуйж, хүсэж байдаг нь үнэхээр мунхаг сэтгэлээр төөрөлдөж явааг харуулахаас гадна, тэдэнд ч зовлон нэмэхийг үгүйсгэх арга үгүй юм. Тийм ч учраас Бурхад: “Лус савдаг тэргүүтэнд балин тахил өргө, барцад саад хорлол үүсгүүлэхгүй байхыг мэдэж үйлд, энэрч асар. Тэднийг ашдын авралд бүү барь, бүү эндүүр” хэмээсэн байдаг. Отгонтэнгэр их хайрханыг тахих бүрт тэр газар оронд Очирваань бурханы их адис жинлав оршиж, адислагдаж байдаг талаас нь авч үзвэл Отгонтэнгэр их хайрхан нь Очирваань бурханыг тахиж, залсан орон болох төдийгүй авшиг, адис жинлав нь шингэсэн газар орон болно.
Хамба лам Д.Нацагдоржийн “Очирваань бурханы номын чуулган” номоос...
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
103.26.195.207
номт гурван орон бол Энэтхэг, Түвд, Монгол гурав болохоос хятад биш буй.
Reply