Гайхамшигт хүлэг Гархин зээрд

Сэтгүүлч
9-р сарын 06 -нд

Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд өөрөө хурднаас гадна үр төл болгон нь хурдалдаг ийм нэгэн хурдан буян байх. Өнөө жил 21 настай. Хол ойрын олон уяачид ирж үнэ хаяхын зэрэгцээ, үр төлийг нь үнэлж авах нь олонтаа.


2010 онд аймгийн Алдарт уяач Борхүүгийн Буянбат 10 настай азаргыг нэг нутгийн Чулуунбаатараас авч дараа жил нь сумынхаа наадамд түрүүлгээд, /соёолонд төл хүрэн азарга нь мөн түрүүлж байжээ/Дорнодын 80 жилийн ойд уралдуулжээ. Тэр уралдаанд Гархин хөлөндөө бэртэл авч харамсалтайгаар уралдаанаа дуусгасан ч таван жилийн дараа гурван хөлтэй 15 настай азарга тэр үед ид хурдан байсан Магнай Халиун /долоон настай/, урьд жил нь улсад айрагдсан Цэмбэлийн зээрд зэрэг төрийн довтой хүлгүүдтэй ана мана уралдан айрагдаж байжээ. /Тэр наадамд Халиун түрүүлж, буудан азарга аман хүзүүдэж, Гархин зээрд гуравлан, Цэмбэлийн зээрд дөрвөлж/

 
Тэр цагаас хойш Гархин зээрд дахин айрагт багтаагүй ч эцгийн адил гархин нүдэт үр төлүүд нь залган хурдалж, уяач эзний магнайг тэнийлгэж, хол ойрын уяачдын харааг булаах болов.
Та бүхний сайн мэдэхээс Жавхлант шаргын хурдад түрүүлж, Хэнтийн баяр наадам болон Түмний хурд уралдаанд аман хүзүүнд хурдалсан дуучин Жавхаасайханы Жанжин борыг нэрлэж болох юм.

А.Тэлмэн

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.