ХҮЛЭГ ЭЗНЭЭ ОЛЖ ДАВХИДГИЙН БАС НЭГЭН ЖИШЭЭ

Сэтгүүлч
9-р сарын 06 -нд

20 жилийн тэртээ улсын баяр наадмын хурдан хязаалангийн уралдааныг Сүхбаатар сумын халзан үрээ өнгөлж, уясан эзэн, хурсан олныг шархируулж байв.

Энэ хонгор халзан үрээ Сүхбаатар сумын Өлзийбаатарын унаган адуу. Даагандаа Эрдэнэцагаанд айрагдаж, шүдлэндээ суманд түрүүлсэн хонгор халзан үрээг Түвдэн манлай ихэд тоож, "Ах нь сайн адуутай болсоон. Энэ жил улсад сайхан наадна" хэмээн баяртайгаар ярьж байж.
Хамгийн сонин нь халзан үрээг үзэхээр адуун дээр нь очтол ганцаар тасарч ирээд машиныг нь үнэрлээд байж, мөн аваад айлд авчирсан шөнөө алдаад олтол гараар баригдчихсан аж. Энэ бүхэнд Манлай ихэд баясан "Бид биенээ олжээ" хэмээж байсан гэдэг.
Хэдийгээр Манлай уяач халзан үрээнийхээ төрийн наадамд түрүүлэхийг харж чадаагүй ч үнэхээрийн хурдан гэдгийг нь таньж чадсан билээ.
ХҮЛЭГ ЭЗНЭЭ ОЛЖ ДАВХИДГИЙН БАС НЭГЭН ЖИШЭЭ ЭНЭ БИЛЭЭ.

А.ТЭЛМЭН

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна