Сумын Алдарт уяач О.ЭРДЭНЭБУЛГАН: 2019 ОН ГАРСААР ХОЁР ТҮРҮҮ, ТАВАН АЙРАГ ХҮРТЭЭД БАЙНА
Төв аймгийн, Зуунмод сумын Зүүндэлгэр 4-р багийн харьяат, сумын Алдарт уяач Оргодолын Эрдэнэбулган 1968 оны хавар Баянхонгор аймагт төржээ. Зэвсэг засварчин мэргэжилтэй тэрээр хүргэн ахыгаа дагаж морь уяхад суралцаж, 2019 онд сумын Алдарт уяач цол хүртжээ. Мөн түүний морь уях эрдмийг үнэлэн ММСУХ-ны 20 жилийн ойн медалиар шагнасан байна.
-АХ-ын 98 жилийн ойн баяр наадам хаяанд иржээ.Уяа эвтэй, морь хурдан уу?
- Уяа эвтэй, морь хурдан сайхан байна. Өнөө жил азарга, их морь, хязаалан, шүдлэн дөрвөн насны морь уяж байна.
-Хурдан хүлгүүдийнхээ удам, угшил амжилтын товчооныг танилцуулаач ?
-Хул азарга маань өнөө жил есөн настай.Алдарт Сувдан зээрд азарганы эзэн МУ-ын Манлай уяач Цэрэндэжид агсны адуу. Би дааганд нь авч байсан юм. Аймаг, бүсийн уралдаануудад хэд хэд айрагдсан миний итгэл хүлээлгэх хүлгүүдийн маань нэг. Харин хээр морь маань Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын адуу. Төв аймагт ирсэн хойно нь авсан болохоор эзнийх нь нэрийг мэдэхгүй байна. Хээр морь өнгөрсөн жил улсад 20 гаргаж давхиж, төвийн бүсийн уралдаанд наймласан. 2019 гараад Сүхбаатар аймгийн Аварга хүлэг шалгаруулах “Жавхлант шаргын хурд-2019” уралдаанд аман хүзүүдлээ. Бага наадмуудад бол нэлээд хэд түрүүлж, айрагдсаан.
-Хоёр үрээний хувьд...?
-Битүү үрээнүүд.Халзан хязаалан нь шинэ цагийн адуу байгаа юм. Би гурван жилийн өмнө Халхгол сумаас авчирч байсан юм.
-Алдартын морь уясан түүх хэзээнээс эхэлдэг вэ?
-Морь уяад 19 жил болчихож. Хүргэн ах Бат-Очирыгоо даган, түүнээс суралцан уяач болж байлаа. Ах маань надад адуу бэлэглэж, тэр нь Дорноговь аймгийн баяр наадамд түрүүлж байсан.
-Хэдэн онд вэ?
-2000 билүү 2001 онд. Тэр их урам өгсөн. Түүнээс хойш адуу малтай ойр байсан ч яг өөрийн нэртэй адуу уралдуулж эхэлсэн нь 2010 он. Өөрөө гардаж уяснаас хойш морьд маань урамтай сайхан хурдлан, 2019 онд буюу өнөө жил сумын Алдарт уяач цол хүртсэн. Цолоо мялааж Жавхлант шаргын хурдад их морь айрагдуулж, том бага наадмаас хоёр түрүү, хоёр аман хүзүү, гурван айраг хүртээд байна. Хамгийн сүүлд саарал шүдлэнгээ багахан наадамд аман хүзүүдүүллээ.
-Улс, бүсийн чанартай уралдаануудад оролцдогуу? Ямар амжилт үзүүлсэн бэ?
- 2017 оноос хойш улсын наадамд уралдаж байна. Анхны жилээ азарга, соёолон мордуулсан. Өнгөрсөн жил хээр морио 20-иодоор давхиулсан. Ер нь морьд маань гайгүй дээгүүр давхидаг юмаа.
-Том довон дээр амжилттай уралддаг гэхээр адууны чанаржуугийн шинж биз. Алдартын адуу ямар удам, угшилтай вэ?
- Цэрэндэжид Манлайн адуунаас авсан гэдгээ дээр хэлсэн. Мөн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас нэлээд тооны гүү авсан. Дээр нь том эгчийн маань хүү Цогбадрахын адуунаас ч нэлээд бий. Бид хоёр насны хувьд ойролцоо нэг гэрт тоглож өссөн улс. Тэдний адуу их чанаржуу. Дорноговийн наадмаас олон айраг, түрүү хүртэж байсан юм. Би тэднийхээс цөөнгүй адуу авсан. За тэгээд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Төв аймгийн Эрдэнэсант зэрэг сумдын адуу байна. Би хурд хуваахыг дэмждэг учраас адууны холио солио нэлээд хийдэгюм. Тэр хэрээр адуу маань чанаржиж байгаа.
-Ингэхэд та чинь аль нутгийн хүн бэ? Танайханд морь уядаг улс олон байв уу?
-Манайхан Баянхонгор аймгийн Заг сумын улс. Би өөрөө 1968 онд Баянхонгор аймагт төрсөн. Таван настайдаа ахыгаа даган Дорноговь аймгийн Зүүнбаянд ирж, тэнд хүүхэд насаа өнгөрүүлсэн дээ. Уяач удмын тухайд хонгор нутгийн цөөн эмэгтэй уяачдын нэг Заг сумын харьяат аймгийн Алдарт уяач Оюун-Эрдэнэ болон түүний аав аймгийн Алдарт уяач Бадамсүрэн, хүргэн ах Дорноговь аймгийн Алдарт уяач Бат-Очир нарын уяачид бий.
-Та хэдий үеэс морь уясан юм бэ?
-Биугньцэргийнхүн. 2000 оноосхойшморьуяжбайна.
-Хонгор нутгийн хүү Ламын Гэгээний ойдоо очиж уралдах уу? Ер нь нутаг явж нааддаг уу?
-Өнөө жил Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 380 жилийн ой тохиож буй. Нутаг явж уралдах бодолтой байгаа. Эхлээд төрийнхөө наадамд уралдана даа.
-Хүлэг нь хурдан, хүүхэд нь цовоо сайхан наадаарай. Ярилцлагаа таны хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлөе.
-2017 онд Багануурт болсон “Хангарьд-2017” төвийн бүсийн уралдаанд хээр морь маань соёолондоо дан эрлийзүүдтэй уралдаж, наймд орсон. Хэдийгээр айрагт багтаагүй ч долоон эрлийз морьтой уралдан наймд орсон нь үнэхээр бахархалтай сайхан санагдсан.
-Аргагүй хурдан буян юмаа. Амжилт хүсье. Сайхан наадаарай.
Д.Энхтуяа
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Даваа, 11:59 минут Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
102.91.5.138
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. и
Reply197.210.77.57
Та бүхэнд энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломжтой. Фортис эмнэлэг бөөрний ноцтой донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@g mail.com
Reply