Аймгийн Алдарт уяач Д.Моондой: Айрагдуулж чадаагүй ч хүрэн мориныхоо хурдыг таниулсан 1992 оны наадам хамгийн сайхан нь
Сүхбаатар аймгийн Онгон сумын уяачдын цуврал ярилцлагын ээлжит хүрч байна. Энэ удаагийн зочин Их булаг 1-р багийн харьяат, аймгийн Алдарт уяач Дамдинсүрэнгийн Моондой байх болно. 1952 оны хавар Хүрийн өвөлжөө хэмээх газар айлын гурав дахь хүүхэд болон мэндэлсэн тэрээр V, VII таван жилийн гавшгайч юм.
-Олон дүү дагуулсан өнөр бүлийн гишүүн юм байна. Та эцэг эхээс хэдүүлээ вэ?
-Миний төрсөн эцэг Санж гэж хүн байсан. Намайг багад Дамдинсүрэн гэж хүн охиндоо хань болгоё хэмээн өргөж авсан юм билээ. Өргөмөл аав, ээждээ ирээд би найман дүү дагуулж, өнөр айл болсоон. Төрсөн талдаа бол би хоёр ах, хоёр дүүтэй.
-Таны дээдчүүл морь уяж байсан уу?
-Уяж байсаан. Дамдинсүрэнгийн хар нүдэн хээр, самсаа цагаан хээр зэрэг хурдан хүлгүүд байлаа. Аав маань тоо бүртгэгч, Сумын дарга, аж-ахуйн дарга зэрэг ажил эрхэлж байсан хүн. Төрийн ажил хийхийн зэрэгцээ морь уядаг. Хар нүдэн хээрийг нь би унаж байсан юм. Түрүүлдэггүй, дандаа аман хүзүүддэг морь байж билээ. Наранд ч айрагдаж л байсан. Бас нэг хээр халзан морь нь даага, соёолондоо сумын наадамд таваар давхисан. Бид ажил төрөл ихтэйгээсээ болоод дахин уяж чадаагүй юм. Сүүл үедээ нэг саарал морь уядаг байснаа Гочоо гэдэг өвгөнд мөнгөн аяганаас өгчихөж билээ. Намайг ухаан орохоос өмнө хүнээс нэг ухаа морь авч түрүүлгэж байсан л гэдэг юм. Бас нэг халтар морь хүргэндээ авч өгөөд түрүүлгэсэн гэж ярьдаг. Миний мэдэхийн сар шинийн уралдаанд морь их уралдуулдаг л хүн байсан.
-Ажлаа завчлаад морь уяад л байдаг байж.
-Тэр үеийн хөгшчүүл бараг толгой дарааллан морь уядаг байсан даа. Уяхгүй байх арга ч байгаагүй юм чинь. Манай эндхийнхэн чинь морь уяхгүй нэгнээ өөрийг нь уяна гээд хазаарлаж, ногтлоод хусах зэргээр элдэвлэдэг. Тэрнээс нь болоод эр болгон нь шахуу морь уядаг байж. Уядаггүй цөөн нэгэн нь элдэвлэлээ гэж гомдоллодоггүй, тоглоом даадаг, үг даадаг, одоогийн залуучуудыг бодвол жудагтай байжээ.
-Моондой гэдэг хүний морь уясан түүх хэзээнээс эхэлдэг вэ?
-Цэргээс халагдаж ирээд л морь уясан даа. Хамгийн анх Эрдэнэцагаанд отроор явж байгаад нэг даага уралдуулсан түрүүлж яваад хадуурч зургаалчихдаг юм. Эмнэг шахуу байсан болохоор нь томхон хүүхэд тавиад явуулчихсан чинь зургаалчихсан. Тэгээд л морь уяж хүний хүүхэд гуйгаад явдаг болсон. Морь давхихгүй байх эхэн үед хүүхэд олдохгүй, сүүлдээ морь хурдлаад ирэхээр уралдаад шахуу унадаг болсон (инээв).
-Боргил гуай хар азарганы төлөөр сайхан наадсан байдаг. Харин таны хувьд ямар удмын адуугаар илүүтэй амжилт үзүүлсэн бэ?
-Намайг цэргээс халагдаад ирэхэд аав маань нэг алаг гүү хадгалж байсан юм. Тэрийгээ Шийрэв, Жамбалдорж нарын адуунд аваачиж тавьсан. Мөн би Базаршир гэж өвгөнөөс Дүйдэнгийн харын угшилтай хээр азарга авсан юм. Түүнийхээ төл хүрэн морь, алаг азаргаар сайн наадсан. Сум байгуулагдсаны 60 жилийн ойгоор хоёулаа айрагдсан юм.
-1985 онд гэсэн үг үү?
-Тийм болох нь. Хүрэн морь хавчигтаа гуравлаад, алаг азарга хязаалан үрээ тавд давхисан юм. Нэг жил өнжөөд хүрэн морь нь тавласан.
-Тийм байна. 1987 онд айргийн тавд хурдалж байж.
-1990 онд хүрэн морь түрүүлсэн. 1991 онд бас нэг хүрэн морь дөрөвлөж, бор халзан даага түрүүлсэн. Заримыг нь мартчихжээ. Миний уясан морьд медальтай үед чиг л хурдалж байсан, медальгүй үед чиг л хурдалж байсан. Ямар ч байсан сумын наадмаас овоо хэдэн айраг, түрүү хүртсээн.
-Алаг азарга тань хэрхэн хурдалсан юм бэ?
-Соёолон хүртлээ сумынхаа наадамд хоёр айрагдсан.Тэгээд дахин амжилт үзүүлж чадаагүй юм. Надад дургүй адуу байсан юм уу азаргатай ноцолдож уруулах гэх мэтээр нэг л уяж болдоггүй байсан. Харин үр төлүүд нь бол сайн давхисаан. Жишээлбэл, Цэрэг гэж хүнээс авсан харагч гүүний төлүүд байна. Миний улаан, дүүгийн бор азарганууд сайн л давхисан. Эх харагч гүүг нь хүнсэнд хэрэглэх гэж байхад би авч, амийг нь аварч байсан юм. Тийм болоод тэр үү, харагч гүүний төлүүд сайн давхисан шүү.
Яг ийм яриа нэлээдийг сонсдог шүү. Таны хүрэн морийг “хашин” гээд байдаг нь ямар учиртай юм бэ. -Хашин морь хурдлах уу?
-Миний хүрэн морь этгээд адуу. Явна гэж байхгүй хоргоодуу, араас нь хөөхөөр өөдөөс тонгорно. Нэг юм аргалсаар тавиланд хүрээд морьд эргэхэд хамгийн сүүлд үлдэнэ. Тэгсэн хэрнээ нэг мэдэхэд л тархинд гараад ирдэг. Тэрийг нь мэдчихээд аймгийнхан “Онгоны хашин хүрэн морь аюултай” гэж байсан юм.
-Аймгийн наадамд уралдаж байсан юм уу?
-Нэг жилийн наадмаар энэ Боргил бид хэд тэмээн тэрэгтэй явцгаасан юм. Хүрэн морь хоёр сунгалтанд түрүүлчихээд байхад нь би хоолны алдаа хийгээд наадмаар айрагдуулж чадаагүй. Би хоолыг нь ихдүүлчихсэн байна лээ. Түүнээс хойш сумандаа хоёр, Наранд нэг айрагдсан.
-Алтан овооныхоо тахилга наадмуудад оролцож байв уу?
-Хоёр гурван ч удаа очсон. Намжилдоржийн хонгор морь түрүүлэхэд миний хүрэн морь 10-аар давхисан. Тэгсэн морь будилаантсан гээд бай шагнал ч өгөөгүй. Сүүлд нь энэ улс заргалдаж байгаад медаль тэмдгээ авсан юм шиг байна лээ.
-Наадам будилах ч хэцүү шүү. Хүүхдүүдээс морь уядаг залуучууд бий юу?
-Бий, бий. Манайх есөн хүүхэдтэй. Багадаа цөм хурдан морь унаж байсан. Одоо бол нэг хүү л уяж байна. Заримдаа айрагдлаа, заримдаа 10 дотор давхилаа л гэх юм. Хамгийн гол хэцүү юм морь унах хүүхэд алга. Бидний үед хүүхдийг сонгож унуулдаг байсан бол одоо морь унах хүүхэд олдохгүй байна шүү дээ.
-Уралдаанч хүүхдийн асуудал хөдөө, хотгүй хүнд асуудлуудын нэг болоод байна аа. Энэ удаа хоёулаа асуудал ярилгүй дурсамж хүүрнэе. Та бидэнд хамгийн сайхан наадмынхаа дурсамжаас хуваалцаач.
-Наадам болгон сайхан. Тэр тусмаа морь түрүүлж, айрагдсан наадам бүр гоё. Хүрэн морио айрагдуулж чадаагүй ч “Онгоны хурдан хүрэн” хэмээн аймгийнханд таниулсан 1992 оны наадам л хамгийн сайхан нь юм уу даа. Тэр жил аймаг байгуулагдсаны 50 жилийн ой гээд олон сумын уяачид ирсэн юм. Тэгэхэд хоёр сунгаанд түрүүлгээд “Онгоны хашин хүрэн аюултай шүү” гэж хэлүүлэх сайхан л байлаа.
-Ийм сайхан бахдалт наадмууд таны үр хүүхдүүдэд олон тохиох болтугай. Ярилцсанд баярлалаа. Морь уях төрийн хэрэгт нь амжилт хүсье. Эрүүл энх байж урт удаан наслаарай.
-Та нарт ч гэсэн амжилт хүсье. Олон уяачийн магнайг тэнийлгэсэн сайхан ажил хийж яваа юм байна. Үр хүүхдийнхээ сайн сайхныг, үрээ мориныхоо хурдан хурцыг үзэж яваарай, дүү нар минь.
Баярлалаа.
А.Тэлмэн
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
102.91.5.138
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. и
Reply197.210.77.57
Та бүхэнд энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломжтой. Фортис эмнэлэг бөөрний ноцтой донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@g mail.com
Reply