ТОД МАГНАЙ ПОДКАСТ-58: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Г.БӨХЧУЛУУН

Сэтгүүлч
2021 оны 11-р сарын 18 -нд

Адуун сүргийнхээ тоо толгойг мянга давуулсан малчин өрх Эрдэнэцагаанд гарын таван хурууг давсан тухай зун дуулгасан шүү дээ. Тэдний нэг нь Хөндлөн хайлааст 1-р багийн харьяат, аймгийн Алдарт уяач, Алтан унаганы эзэн, аймгийн сайн малчин Ганжуурын Бөхчулуун юм.

Эрдэнэцагаанд очоод бичсэн хамгийн анхны дүрстэй ярилцлагын эзэн тэр байв. Мянган адуу хураачихаад суух бас л сэтгэл доглом юм билээ.
Үзэгдэх орчин таатай сайхан ч, үнэндээ бидний яриа тэгтлээ эвлээгүй тул өнөөдрийг хүртэл бичлэгээ хүргэж чадахгүй хойшлуулсаар байлаа.
Гэхдээ нэгэнт хийсэн ажил тул хүргэхээр шийдлээ. Дутуу дулимаг санагдвал өршөөнө бизээ. Ярилцлага шинэ сарын эхний өдөр буюу 11-р сарын 1-ний даваа гарагийн 11 цагт Тод магнай пэйж хуудас болон Тод магнай аппликэйшнээр дамжин хүрэх болно.
Хамт байдаг үзэгч, сонсогч та бүхнийхээ ажил үйлсэд амжилт хүсье.


1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 197.210.53.197

    Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologi st.com сайтаас үзэж болно.

    Reply