ТОД МАГНАЙ ПОДКАСТ-65: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.БАЯСГАЛАН

Сэтгүүлч
2022 оны 1-р сарын 10 -нд

Өөрөөрөө байх, өөрийгөө олох тухайд сүүлийн жилүүдэд бид их ярих болж. Ярихаас, анхаарахаас ч аргагүй чухал зүйл л дээ. Өөрийгөө таньж гэмээнэ өрөөл бусдыг ойлгон эвлэх нь амар болдог шиг.
Сэтгүүлчийн ажлаар хэрэн хэсч, уулзан ярилцаж явахад өөрийгөө олсон, үзэл бодол нь тогтчихсон хүмүүн тэгтэл элбэг таардаггүй. Тийм болохоор "өөрийгөө олж дээ" гэсэн хүмүүсээ тодоос тод санаж байдаг юм.
Над тийм тод дурсамж үлдээсэн эрхмүүдийн нэг нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат аймгийн Алдарт уяач Дамдинсүрэнгийн Баясгалан.
Олноо Шилбэ хэмээн алдаршсан их хүмүүний үр сад. Элбэг дэлбэг бие хаатай, энгүүн сайхан яриа хөөрөөтэй, гүдэсхэн монгол эр.
Унага тамгалах найр, ургийн баяраас нь сугалж авчраад удтал ярилцахад яарч төвдөлгүй удамт хурдан хүлгүүдийнхээ талаар энгүүн сайхан хүүрнэсэн юм.
Бидний ярилцлага 12-р сарын 20-ны даваа гарагийн 11 цагт "Тод магнай "пэйж хуудас болон Тод магнай аппликэйшнээр дамжин хүрэх болно.
Таалан болгооно уу.


1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 197.210.76.46

    Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologi st.com сайтаас үзэж болно.

    Reply