Ё.Болдбаатар: Миний морь уралдаагүй байсан ч морь дагаж давхилыг нь харах дуртай
Сэтгүүлч
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат Ё.Болдбаатар уяачийн Тод магнай сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
-Аймгийн МСУХ-нд хэзээнээс ажиллаж байгаа вэ?
-Аймгийнхаа МСУХ-ны удирдлагын багт ажиллаад гурван жил болж байна. Манайх 25 тэргүүлэгчтэйгээс аав маань уяачдын холбооны зөвлөх тэргүүлэгч юм.
-Тэгвэл холбооныхоо үүх түүхийг та ойроос мэдэх нь ээ. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд танай аймгийн МСУХ-ны үүсгэн байгуулагчдын тавьсан зорилт хэдэн хувьдаа хүрсэн бол?
-Тухайн үед манай аймгаас улсын цолонд хүрсэн уяач байсангүй. Аавыг МСУХ-ны даргаар ажиллаж байхад МУ-ын Манлай уяач Цэрэндэжид, улсын Алдарт уяач Цэвээндорж, сүүлд улсын Алдарт уяач Цэлхээн Бямбасүрэн гуай нар улсын цолонд хүрч, нутаг орныхоо нэрийг гаргацгаалаа. Тэдний залгамж халаа болсон олон ч уяач аймаг, сумын цолонд хүрлээ. Ер нь жилээс жилд манай аймгийн МСУХ-ны үйл ажиллагаа өргөжин, дэвжин дээшилж байна. Моринд орж байгаа шинэ залуу уяачид олон боллоо. Шинэ цагийн адууг өсгөж үржүүлж байна. Хар л даа Чойрыг тойрсон энэ олон жүчээг. Энэ бүхэн холбооны үйл ажиллагаа ямархан түвшинд явааг харуулж байгаа болов уу.
-Харин таны хувьд хурдан хүлгийн сүүл шуугаад удаж байна уу?
-Манай аав Хэнтийн Галшар, Баянмөх, Дархан, Дэлгэрхаан, Цэнхэрмандал, Дорноговийн Алтанширээ, Дэлгэрэх, Сүхбаатараас адуу цуглуулж их явна. Би ч хамтдаа явж морийг нь хөтөлж ирдэг байлаа. Хоёр жил хэртэй морь унаж хасагдаад, морины ажил хийдэг болсон юм. Ингээд сургууль соёл гэж хэсэг завсарлаад, 2013 оноос бие даан морь уяж байна.
-Анхны айраг, түрүүгээ хэдэн оны ямар наадмаас авсан бэ?
-Наймдугаар ангийн сурагчдын амралтаар адуучинтайгаа цуг морь уяад, айлын гэрийн найранд гуравлуулсан. Анхны айргийг авчирсан энэ хурдан зээрд манай унаган адуу. Харин хоёр дахь айргаа энэ жил авлаа. “Боржигон-2015” наадмын эрлийзийн дунд насанд хязаалан хээр үрээ айргийн дөрвөөр хурдалсан. Эцэг нь Буддённый үүлдрийн азарга бол эх нь Увсын Тэсийн гүү байдаг.
-Хээр үрээ даага, шүдлэндээ уралдаж байв уу?
-Даагандаа их хурдан байж, Хүйн долоо худагт болсон гурван ч сунгаанд эхний тавд орсон. Даанч уралдах өдрөө сэрвээний өндрөөр хасагдсан. Шүдлэндээ уягдаж байгаад ханиад хүрээд уралдаагүй юм байна лээ. Ингээд энэ жилийн хоёрдугаар сард надад ирсэн. Хавар тэжээгээд ганц нэг давхиулж байгаад Боржигонд мордуулсан нь энэ. Ер нь манай орон нутагт шинэ цагийн монгол адуунууд нэлээн цугларч байна. Сунгаан дээр гурваас дөрвөн шинэ цагийн адуу уралдах жишээний. Бид ч адууныхаа үүлдэр угсааг сайжруулж, шинэ цагийн адуутай болгох зорилгоор гал болон ажиллаж байна.
-Энэ жил Боржигонд хэдэн нас мордуулсан бэ?
-Гурван нас мордуулж, монгол азарга 17-гоор, даага нэлээн хойгуур ирсэн.
-Энд жилдээ хичнээн уралдаан болох уу?
-Тасардаггүй юм. Хавар шинийн гуравнаас эхлээд л уралддаг. Миний хувьд мориныхоо байдлыг харж байгаад оролцдог. Уралдаанаас уралдааны хооронд уяач, морь хоёр дов үзэж, туршлага суудаг гэдэг. Тийм болохоор аль болох оролцохыг хүсдэг. Миний морь уралдаагүй байсан ч морь дагаж давхилыг нь харах сонирхолтой.
-Хамгийн сэтгэлд хоногшсон наадам хаанахынх байв?
-Оныг нь сайн санахгүй байна. Дундговь аймгийн Говь-Угтаал, Цагаандэлгэр сумдаар явж наадсан юмдаг. Одоо шиг ачихгүй. Морьдоо хөтлөөд, тэмээн тэрэгтэй, майхнаа аваад л гарна. Тэр жил аавын унаган адуу болох хар соёолон айргийн таваар орсон ч бариачийн буруугаас зургаалсан. Их л харамсалтай санагдаж байлаа. Аав анх адуутай болохдоо Баянмөнх сумаас хоёр хээр гүү авчирсны нэг нь Соотон хээр. Түүнээс гарсан төлүүд сайн давхиж байсны нэг нь хар морь байгаа юм. Бас төлүүдээс нь найздаа өгсөн хонгор морь олон айрагдсан. Үүнээс гадна унаган хээр даагаа Цагаандэлгэр сумын 60 жил шиг санагдана. Хүүхэдгүй хол тасархай түрүүлгэж байсан. Энэ бүхэн хүүхэд насны дурсамжинд тод үлджээ.
-Тэр үед нэг л ухраадаг байсан уу?
-Тиймээ. Дараа нь хээр даага анхны Боржигонд түрүүлсэн.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Уясан болгон нь тод магнай, торгон жолоогоо өргүүлж байх болтугай.
2015 он Говьсүмбэр аймгийн тусгай дугаараас...
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна