Тод манлай уяач Б.Энхболд: Монгол хүүхдийг монгол ахуйгаас нь холдуулах нь яавч сайн тал биш

Сэтгүүлч
2022 оны 4-р сарын 25 -нд

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Тод манлай уяач 

-Монгол хүнийг мориноос нь, монгол хүүхдийг монгол ахуйгаас нь холдуулах нь яавч сайн тал биш.

-Монголчуудын ярьж хэлж байгаа болгон сургаал, домог шиг хэрнээ амьдралын үнэнийг өгүүлдэг.


-Төрийн наадамд их морь түрүүлгэнэ гэдэг уяач хүн бүрийн мөрөөдөл шүү дээ. Тэр мөрөөдлөө биелүүлж, нутаг усаараа дуудуулж суухад өөрийн эрхгүй бахархал төрдөг юм билээ.


-Морины өм гэдэг амьдрал дээр ч ажил үйлс бүтэмжтэй, компани ашигтай ажиллах цаг хугацаатай давхацдаг.


-Хүний өм эргэчихсэн байхад юу ч уралдуулсан бараг ордог юм билээ.    Нэг тийм үе байдаг шиг байгаа юм. 


-Нар тaшчихсaн орой, чив чимээгүй үед уяан дээрээ очоод суухаар маш их тайвшралыг олдог.


-Галын гишүүд хоорондоо эвтэй, санаа нийлсэн улсаас бүрдээд ирэхээр амжилт хүртэл дагадаг юм билээ.

"Тод ишлэл" номноос...

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна