АХ-ын 100, 101 жилийн наадамд эхний 10-т хурдалсан азарганууд

Сэтгүүлч
2022 оны 7-р сарын 11 -нд

1.Төв аймгийн Баян сумын уугуул Монгол улсын Манлай уяач Баасансүрэнгийн Нямжавын Богд хээр. Уралдаанч 11 настай Буян-Оршихын Энхбаяр. 

2.Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Д.Хишигжаргалын охин Х.Аминхишигийн цолмон зээрд. Уралдаанч 12 настай Хашчулууны Баярбаясгалан.

3.Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Шунхлай группийн ерөнхийлөгч Пүрэвийн Батсайханы Титэм халзан. Уралдаанч 12 настай Цогтбаатарын Пүрэвбаатар.

4.Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Төмөрбаатарын Ууганбаярын хүрэн азарга. Уралдаанч 11 настай Нямдоржийн Билэгтсайхан.

5.Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул Монгол улсын манлай уяач Гончигбатын Батболдын Хүннү халтар азарга. Уралдаанч 9 настай Батын Хүслэн.

6.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Нийслэлийн алдарт уяач Д.Даяндэмидийн нарт хонгор. Уралдаанч 13 настай Л.Баасанням

7.Завхан аймгийн Алдархаан сумын уяач Чинбатын Болд-Эрдэнийн халтар азарга. Уралдаанч 11 настай Хишигбаатарын Өсөхбаяр

8.Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Сэрээнэнгийн Гал-Эрдэнийн Нандин хонгор азарга. Уралдаанч  8 настай Батмөнхийн Энх-Очир

9.Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумыйн уяач П.Отгонлхагвын хүрэн. Уралдаанч 13 настай Мөнхбаярын Дүүрэнбаяр

10. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уяач Ц.Буянбаатарын хүрэн халзан. Уралдаанч 11 настай Отгонтөгсийн Хосбаяр.

А.Чимэг, гэрэл зургийг Н.Дашдорж

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна