“АПУ” ХХК-ийн Ерөнхий захирал П.Батсайхан: Адуун сүргийн манлай азаргаар сайхан нааддаг
Өчигдөр Тогоруу зээрд шүдлэнгээ түрүү магнайд хурдлуулж, амжилтын салхиа хагалсан П.Батсайхан уяач өнөөдөр Титэм халзан азаргаа айргийн гуравт хурдлуулж, тэнгэрт байгаа ахыгаа, түмэн олноо цэнгээн хөгжүүллээ.Адуун сүргийн манлай азаргаар одтой наадагч хийморилог эрхмээс баярын сэтгэгдэл хуваалцсанаа хүргэж байна.
-Төрийнхөө их цэнгэлд адуун сүргийн манлай азарга айрагдуулсанд баяр хүргэе.
-За баярлалаа.
-"Шунхлай" удмын адууг үндэслэгч ах дүүс үнэхээр хурдан адууны хийморьтой юмаа хэмээн бодож байна. Таны ах улсын наадамд дээд гурван нас түрүүлгэсэн цор ганц уяач шүү дээ.
-Тиймээ ах маань 21 дүгээр зуун гарсаар дээд гурван насны морь түрүүлгэсэн цөөхөн хүмүүсийн нэг болсон. Миний хувьд 1995 оноос эхлэн ахыгаа дагаж морь уяж байна. 2020 онд Тэнгэрийн хээр азарга маань төрийн наадамд аман хүзүүнд хурдалж байсан бол өнөө жил Титэм халзан азарга маань айргийн гуравт хурдаллаа. Баяртай байна.
-Адуун сүргийн манлай азаргыг илүүтэй хурдлуулдаг юмаа даа. Гуулин зээрд хэмээх цуут хурдан хүлгээр нэгэн үе сайхан наадаж байсан.
-Тиймээ. Тэгж ойлгож болохоор юм байна. Адуун сүргийн манлай болсон азарга болон уяачийн эрдмийг шалгадаг их насны мориндоо илүүтэй ач холбогдол өгдөг. Ихэнх уяачид тэгдэг байх. Гуулин зээрд азарга маань хязаалан, соёолондоо айрагдаж байсан. Үүнээс гадна хул даага, Тогоруу зээрд шүдлэн маань төр түмнийхээ их цэнгэлд айрагджээ.
-Хурдан морь сонирхогчдын дунд Шоу халзан нэрээрээ алдаршсан халзан азарга хэзээнээс Титэм нэртэй болсон юм бэ?
-Шоу халзан гэдэг бол Монголын ард түмний өгсөн нэр. Харин Титэм халзан нэрийг би өгсөн. Уг нь Шоу халзан гэдгээс өмнө өгсөн нэр л дээ. Миний хувьд түрүү хүлгийн титмийг олонтаа хүртэх болтугай гэсэн утгаар бэлгэшээн ийн нэрийдэж байсан юм.
-Даваахүү Тод манлайн хэлсэнчлэн эхнээсээ л зөв байвал тэр жилдээ дандаа зөв байдаг гэдэг үнэн бололтой. Ижий тань наадмын өмнөхөн Төрийн дээд шагнал хүртсэн. Өдгөө хүү нь одтой сайхан наадаж байна.
-Ээж минь насаараа багш хийсэн хүн. Энэ жил 80 нас хүрч байгаа. Сая Монгол улсын Гавьяат багш цолоор энгэрээ мялааж их баярласан. Өчигдөр хүүгийнх нь шүдлэн түрүүлж, өнөөдөр азарга айрагдаад хөл хөнгөн, сэтгэл өөдрөг байна. Миний хувьд ч гэсэн үр хүүхэд биднийхээ төлөө үргэлж санаа тавьж, морь уяхад цуг догдлон мааниа уншиж суудаг ээжийгээ баярлуулсандаа баяртай байна.
-Энэ жилийн баяр наадам шинэ хууль, дүрмийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа. Наадмын зохион байгуулалтын тал дээр ямар бодолтой байгаа вэ?
-Хүмүүсийн сэтгэгдлийг сонсвол дажгүй болж байгаа бололтой. Гэхдээ улам сайн болгож , илүү төгс хийхийг хичээх хэрэгтэй гэж бодож байна. Өнөөдөр азарган дээр хэмжилтийн дэлгэц ажилласангүй. Уг нь тэрийгээ ажиллуулаад бүгдээрээ харж байгаад уралдуулсан бол хар сэргүй илүү сайхан болох байлаа. Цаашдаа анхаарах бизээ.
-Ярилцсанд баярлалаа. Дараа дараагийн уралдаануудад нь амжилт хүсье.
-Баярлалаа.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна