Б.Болдбаатарын хээр даага түрүүллээ

Сэтгүүлч
2022 оны 7-р сарын 12 -нд

Тулгар төрийн 2230, 2231, Их монгол улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдаанд газар гараас цугласан 440 хурдан даага бүртгүүлсэн.

Хурдан дааганы уралдааны түрүү магнайд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уяач Бүжинлхамын Болдбаатарын хээр даага хурдалж, тод магнай торгон жолоогоо өргүүллээ. Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Сант сумын уяач Жамсрангийн Энхжаргалын хүрэн даага, айргийн гуравт Төв аймгийн Угтаалцайдам сумын уяач Пүрэвийн Баярбатын халтар, айргийн дөрөвт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын алдарт уяач Пүрэвдоржийн Даваанямын хээр халзан, айргийн тавд  Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цэдэндамбын Эрдэнбаярын хүрэн даага  тус тус хурдаллаа.

Хэдхэн хормын дараа эхний арван дааганы цувааг танилцуулна.

 

А.Чимэг

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 102.89.32.98

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    Reply