“Их хурд-9” уралдаанд эхний 10-т хурдалсан азарганууд

Сэтгүүлч
2022 оны 7-р сарын 26 -нд

Ес дэх удаагийн “Их хурд” уралдаанд 71 азарга бүртгүүлснээс 50 гаруй нь гараанаас эргэжээ. Энэ уралдааны эхний 10-т хурдалсан хүлгүүдийг танилцуудъя.

1.Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, “АПУ” ХХК-ийн Ерөнхийлөгч Пүрэвийн Батсайханы Титэм халзан.Уяа сойлгыг Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат, Тод манлай уяач Ононгийн Батбилэг.Уралдаанч есөн настай Ягаанцэцэгийн Санчир.

2. Төв аймгийн Баян сумын уугуул, МУ-ын Манлай уяач Баасансүрэнгийн Нямжавын Богд хээр. Уяа сойлгыг Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, Тод манлай уяач Түмэндэлгэрийн Ихбаяр. Уралдаанч 11 настай Буян-Оршихын Энхбаяр.

3. Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, Тод манлай уяач Дамбын Хишигжаргалын Цолмон халзан. Уяа сойлгыг Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул МУ-ын Манлай уяач Сашкагийн Эрдэнэбат. Уралдаанч 12 настай Хашчулууны Баярбаясгалан.

4. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Өлзийтийн Ганбатын хээр. Уяа сойлгыг Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Уртнасангийн Тамир. Уралдаанч 14 настай Наранцэцэгийн Билгүүнманлай.

5.Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, Чинбатын Болд-Эрдэнийн Даян хээр. Уяа сойлгыг Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Г.Болдбаатар. Уралдаанч 11 настай Хишигбаатарын Өсөхбаяр.

6.Өмнөговь аймгийн Булган сумын уугуул, Тод манлай уяач Намдагийн Хүрлээгийн хээр.  Уяа сойлгыг Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Дагвасүрэнгийн Гомбосүрэн. Уралдаанч 14 настай Бат-Эрдэнийн Батбилэгт.

7.Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Манлай уяач Төмөрбаатарын Ууганбаярын Уулс хүрэн. Уяа сойлгыг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат МУ-ын Алдарт уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очир. Уралдаанч 11 настай Нямдоржийн Билэгтсайхан.

8.Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул аймгийн Алдарт уяач Цагаанбандийн Буянбаатарын  хүрэн халзан. Уяа сойлгыг Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, Тод манлай уяач Түмэндэлгэрийн Ихбаяр. Уралдаанч 13 настай Нэргүйн Тэмүүжин.

9.Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, Манлай уяач Даваахүүгийн Баянбатын Саран хонгор. Уяа сойлгыг Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Тод манлай уяач Данзаннямын Даваахүү. Уралдаанч найман настай Багахүүгийн Энхболд.

10. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Тод манлай уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн Ажнай цавьдар. Уяа сойлгыг Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат , Тод манлай уяач Түвдэнжаажидын Батзориг. Уралдаанч 10 настай Бадарчийн Отгонбаяр.

11. Хэнтий аймгийн Норовлин сумын харьяат, сумын Алдарт уяач Юрагийн Түвшинжаргалын хул. Уяа сойлгыг өөрөө. Уралдаанч 12 настай Баярбаатарын Сөрөлтбаяр.

А.Тэлмэн, гэрэл зургийг А.Цэдэн-Иш

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 197.211.53.29

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    Reply
  • 192.82.85.101

    9.tsoriin gants mongol aduu mini

    Reply