Алтан азарганы эзэд тодорлоо

Сэтгүүлч
2022 оны 7-р сарын 27 -нд

ММСУХ "Их хурд" уралдааны үеэр үр төлүүд нь улс, бүсийн уралдаануудад өндөр амжилт үзүүлсэн азарганы эздэд АЛТАН АЗАРГА шагналыг гардуулдаг уламжлалтай. Хэнтий аймагт болсон ес дэх удаагийн "Их хурд" уралдааны үеэр доорх нэр бүхий уяачдад өргөмжлөл цом гардууллаа.

1.Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул МУ-ын Манлай уяач Дорнойн Сундуй агсны Хэнтий аймгийн Буянт сумын гаралтай Их хүрэн азарга. Хүрэн азарганы таван  төл нь улсын баяр наадам, бүсийн уралдаанаас нэг түрүү, дөрвөн айраг хүртэж, төлийн төл 18 хурдан хүлэг нь 20 гаруй айраг, түрүүний эзэд болжээ. 


2.Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, Тод манлай уяач Түвдэнжаажидын Батзоригийн Янзага дуудлагатай Араб бор азарга. Бор азарганы 12 төл нь улсын баяр наадам болоод бүсийн уралдаанаас зургаан түрүү, 12 айраг хүртжээ.

3.Төв аймгийн Лүн сумын уугуул,Тод манлай уяач Банзрагчийн Билэгдэмбэрэлийн Аргос дуудлагатай англи зээрд халзан  азарга. Зээрд  халзан азарганы есөн төл улсын баяр наадам болоод бүсийн уралдаанаас долоон түрүү, 30 айраг хүртжээ.


4.Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, Гансүхийн Хадбаатарын Сагур дуудлагатай Англи зээрд халзан азарга. Түүний найман төл улс, бүсийн уралдаанаас дөрвөн түрүү, 13 айраг хүртжээ.



5.Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул, МУ-ын Манлай уяач Чинбатын Махбалын Глафакс дуудлагатай Англи халзан азарганы долоон  төл улс, бүсийн уралдаанаас таван түрүү, 10 айраг хүртжээ.


А.Тэлмэн, гэрэл зургийг А.Цэдэн-Иш

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 197.211.53.29

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    Reply