Төвийн бүсэд Д.Очирсүрэнгийн бор халзан хязаалан түрүүллээ

Сэтгүүлч
2022 оны 7-р сарын 29 -нд

Налайх дүүрэгт болж буй төвийн бүсийн уралдааны хязаалан насанд 135 бүртгүүлснээс , сэрвээний өндрөөр 18 нь хасагдаж, 117 нь гарааны зурхайгаас эргэжээ. Ингээд түрүүлж, айрагдсан хүлгүүдийг танилцуулъя.

1. Сэлэнгэ аймгийн  Сүхбаатар сумын уугуул нийслэлийн Алдарт уяач Д.Очирсүрэнгийн бор халзан. Уралдаанч Т.Ган-Эрдэнэ.


2.Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат Т.Ариунболдын хээр. Уралдаанч Т.Чингүүн


3.Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Т.Батмөнхийн хонгор. Уралдаанч Э.Алтансүх


4.Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Тод манлай уяач О.Батбилэгийн зээрд. Уралдаанч Я.Санчирболд


5.Төв аймгийн Баян сумын уугуул, МУ-ын Манлай уяач  Х.Цогтсайханы хээр халзан. Уралдаанч Ч.Эрдэнэбат. 


А.Цэдэн-Иш


1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.