Ховдод Б.Төмөрбаатарын хамар цагаан хүрэн даага түрүүлжээ

Сэтгүүлч
2022 оны 7-р сарын 29 -нд

Ховд аймагт болж буй баруун бүсийн уралдааны дааганд 59 үрээ бүртгүүлжээ. Ингээд эхний 10-т хурдалсан даагануудыг танилцуулъя. 

1.Архангай аймгийн Булган сумын уугуул Б.Төмөрбаатарын хамар цагаан хүрэн. Уяа сойлгыг Тод манлай уяач Д.Мөнхбат. Уралдаанч 11 настай Ганбат.

2.Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Гүнсэнгийн Ганчулууны  хээр. Уралдаанч 12 настай Баттөгөлдөр. 

3.Ховд аймгийн Чандмань сумын харьяат Б.Пүрэвжаргалын хүрэн. Уяа сойлгыг Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат аймгийн Алдарт уяач Г.Энхтайван. Уралдаанч Төрболд.

4.Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат М.Наранцэнгэлийн бор. Уралдаанч 12 настай Мөнхбаяр.

5.Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул Д.Доржсүрэнгийн хүрэн. Уралдаанч 11 настай Х.Тэмүүжин.

6.Ховд аймгийн Чандмань сумын харьяат Б.Пүрэвжаргалын халтар. Уяа сойлгыг Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат аймгийн Алдарт уяач А.Алтангэрэл. Уралдаанч 12 настай Чүлтэм.

7.Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул Б.Батнасангийн шарга. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач З.Шинэбаяр. Уралдаанч найман настай Хаш-Эрдэнэ. 

8.Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын уугуул Д.Итгэлтбуянтын хар. Уяа сойлгыг Тод манлай уяач Д.Мөнхбат. Уралдаанч 11 настай Намжилцогт.

9.Ховд аймгийн Дарви сумын харьяат, аймгийн Алдарт уяач Л.Алтанжаргалын хонгор. Уралдаанч 11 настай Мягмардорж. 

10.Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул Д.Доржсүрэнгийн хүрэн. Уралдаанч Э.Түвшинбаяр. 

Б.Хастөр

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.