Дундговьд С.Мөнхбатын хул соёолон түрүүлжээ

Сэтгүүлч
2022 оны 7-р сарын 30 -нд

Дундговь аймагт болж буй говийн бүсийн уралдаанд эхний 10-т хурдалсан хүлгүүдийг танилцуулъя.

1. Дундговь аймгийн Хулд сумын МУАУ Сосорын Мөнхбатын хул. Өөрийн унаган. Дэрэн сумын ААУ Сосорбурамын Одгэрэл уясан

2. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уяач Батмөнхийн Батбаатарын халиун халзан. Тод манлай уяач Цогтын Батсайханы унаган. Улсын алдарт уяач Дэмчигцоодолын Эрболд уясан. Мандалын хурдад түрүүлсэн.

3. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уяач Цулын Даваасүрэнгийн хул. Өөрийн унаган. Моломын Цээноров уясан

4. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын МУМУ Гончигбатын Батболдын халтар. Өөрийн унаган. Сүхбаатар аймгийн Онгон сумын уяач Ядамын Ихбаяр уясан

5. Архангай аймгийн Ихтамир сумын Баасансүрэнгийн Лхагвадоржийн халзан. Энх-Амгалангийн Болд-Эрдэнэ уясан. Дорнод аймгийн Цэрэнжавын Эрдэнэцогтын унаган.

6. Дундговь аймгийн Өлзийт сумын уяач Наранхүүгийн Дөлгөний халиун. Улсад шүдлэн айрагдаж, хязаалан баруун бүсэд айрагдсан. Унаган адуу

7. Дундговь аймгийн Дэрэн сумын Өлзийхүүгийн Шижирийн хар. Манлай уяач Батмөнхийн Батхүү уясан

8. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уяач Мөнхсаруулын Нямсүхийн хээр. Мөнхсаруулын Бямбасүх уясан.

9. Дундговь аймгийн Өлзийт сумын уяач Жамсрангийн Сайнхүүгийн зээрд. Сүхбаатар аймгийн Халзан сумын Эрдэнэдалайн Эрдэнэбилэгийн унаган. Мандалын хурдад аман хүзүүдсэн.

10. Дундговь аймгийн Сайнцагаан сумын ААУ Дэмчигийн Ганбат хар халзан. Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Сүхбаатарын Ганбатын унаган. Булган аймагт айрагдаад аймгийн баруун бүсэд түрүүлсэн.

Б.Ганпүрэв

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна