“Их хурд-9” уралдааны сонгомол ангилалд эхний 10-т хурдалсан хүлгүүд

Сэтгүүлч
2022 оны 8-р сарын 15 -нд

Шигшмэл морьдын “Их хурд” уралдааны үеэр ХАМГИЙН ХУРДАН ангиллын хүлгүүдийг уралдуулдаг болсоор багагүй хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн сард Хэнтий аймагт болсон “Их хурд-9” уралдааны ХАМГИЙН ХУРДАН ангилалд эхний 10-т хурдалсан хүлгүүдийг танилцуулъя.

1.Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, аймгийн Алдарт уяач Сэрээтэрийн Баярсайханы бор. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очир. Уралдаанч 11 настай Н.Билэгтсайхан.

2.Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, МУ-ын Манлай уяач Дугаржавын Ганзоригийн буган хээр. Уяа сойлгыг МУ-ын Тод манлай уяач Ононгийн Батбилэг. Уралдаанч 12 настай М.Энх-Од.

3.Төв аймгийн Заамар сумын уугуул Жигжидсүрэнгийн Түмэн-Өлзийн сартай хүрэн. Уяа сойлгыг Дагвасүмбэрэлийн Мөнх-Эрдэнэ. Уралдаанч 12 настай Д.Амартүвшин.

4.Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын уугуул, МУ-ын начин Базаррагчаагийн Сэр-Одын бор. Уяа сойлгыг Лүндээдоржийн Баянжаргал. Уралдаанч 10 настай М.Пүрэвбат.

5.Төв аймгийн Бүрэн сумын уугуул, Зэсэмийн Батчулууны зээрд халзан. Уяа сойлгыг Доржпаламын Батболд. Уралдаанч 11 настай Г.Баатарзориг.

6.Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, аймгийн Алдарт уяач Гарьдмагнайн Хаянхярваагийн хээр халзан. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Тогтохбаярын Тогтохжаргал. Уралдаанч найман настай А.Ууганбаяр.

7.Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, Тод манлай уяач Өлзийхутагийн Пүрэвбаатарын зээрд. Уяа сойлгыг Тод манлай уяач Түвдэнжаажидын Батзориг. Уралдаанч 12 настай Б.Баттөгөлдөр.

8.Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дугарсүрэнгийн Отгонлхагвын хүрэн. Уяа сойлгыг МУ-ын Манлай уяач Баярсайханы Лхагва-Очир. Уралдаанч есөн настай Батын Хүслэн.

9.Ховд аймгийн Цэцэг сумын уугуул, МУ-ын Манлай уяач Начингийн Баасанжавын зээрд. Уяа сойлгыг Тод манлай уяач Түвдэнжаажидын Батзориг. Уралдаанч 10 настай Б.Отгонбаяр.

10.Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, Тод манлай уяач Сундуйн Лувсанбалдангийн  халтар. Уралдаанч 12 настай Пүрэвсүрэнгийн Пүрэвбат. 

А. Тэлмэн, Гэрэл зурагчин А.Цэдэн-Иш

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна