Баянхонгорын бүсэд эхний 10-т хурдалсан хязаалангууд

Сэтгүүлч
2022 оны 8-р сарын 27 -нд

Баянхонгор аймгийн 80 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд уралджээ. Ингээд эхний 10-т хурдалсан хязаалангуудыг танилцуулъя.

Хязаалан 110 гаруй:

1.Баянхонгор аймгийн Заг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Занганы Пүрэв-Очирын бор. Өнгөрсөн жил Ховд аймагт болсон баруун бүсийн уралдаанд түрүүлж, өнөө жил Өвөрхангай аймгийн 90 жилийн ойд түрүүлсэн бор үрээний  уяа сойлгыг Манлай уяач Ганбаатарын Буянтогтох тааруулсан бол Буянтогтохын Баттөр хүү унаж хурдлуулжээ.

2.Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул, МУ-ын Манлай уяач Чинбатын Махбалын халиун. Х.Гарьдмагнайн унаган хээр үрээний уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Тогтохбаярын Тогтохжаргал тааруулдаг бөгөөд Тогтохжаргалын Бадруун хүү унаж хурдлуулжээ.

3.Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, аймгийн Алдарт уяач Хаянхярваагийн Гарьдмагнайн хээр. Улсын баяр наадам, бүсийн уралдаанаас гурван айраг хүртсэн хээр үрээний уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Тогтохбаярын Тогтохжаргал тааруулдаг бол Алтансүхийн Ууганбаатар унаж айрагдуулжээ.

4.Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул аймгийн Алдарт уяач Гантөмөрийн Жавхлантөгсийн зээрд. АХ-ын 100, 101 жилийн ойд айргийн дөрөвт хурдалсан зээрд үрээ Алдартын  унаган хүлэг бөгөөд уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Адуучийн Нямбаатар тааруулж, Баттулгын Гантулга хүү унаж хурдлуулсан байна.

5.Увс аймгийн Наранбулаг сумын уугуул Нэмэхжаргалын Гантулгын хонгор. Тод манлай уяач Дамбадаржаагийн Онон унаган бундан тамгатай хонгор үрээний уяа сойлгыг Тод манлай уяач Ононгийн Батбилэг тааруулж, Дулмаагийн Төгөлдөр унаж хурдлуулсан юм.

6.Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат аймгийн Алдарт уяач Чулуунбаатарын Амарсанаагийн бор. Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Сүхбаатарын Ганбатын унаган  бор үрээгээ Алдарт өөрөө уяж хурдлуулдаг бөгөөд даагандаа Баянхонгор аймагт, шүдлэндээ Гуулин суманд болсон Говь-Алтай аймгийн бүсийн уралдаанд тус тус айрагдаж байсан юм. Хангайн бүсэд Баяртүвшингийн Алтангэрэл хүү унаж хурдлуулсан юм.

7.Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Биндэрьяагийн Батсанаагийн хүрэн халзан. Тод манлай уяач С.Ганхуягийн унаган  халзан үрээ Өвөрхангай аймгийн 90 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд дөрвөөр давхисан  бөгөөд аймгийн Алдарт уяач Галсангийн Болдбаатар уяа сойлгыг нь тааруулж, Хишигбаатарын Өсөхбаяр хүү унаж хурдлуулжээ.

8.Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын уугуул,аймгийн Алдарт уяач  Рэгсүрэнгийн Цогтбаярын халтар. МУ-ын Манлай уяач Б.Цэдэвийн унаган халтар үрээ даагандаа Баянхонгор аймгийн баяр наадамд баян ходоод болж байсан бөгөөд шүдлэндээ Ховд аймагт болсон баруун бүсийн уралдаанд долоолж, давхар уяагаар "Хонгорын шигшмэл хурд" уралдаанд аман хүзүүнд хурдалсан. Өнөө жил АХ-ын 100, 101 жилийн ойд 30-даар давхиад, давхар уяагаар хангайн бүсэд наймд хурдалж байгаа нь энэ. Халтар хязаалангийн уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Батнасангийн Батдорж тааруулдаг бөгөөд Баттогтохын Батзаяа хүү унаж хурдлуулжээ.

9.Баянхонгор аймгийн Галуут сумын харьяат, сумын Алдарт уяач Жавзандуламын Хатанбаатарын хар. Улсын начин Б.Сэр-Одын унаган харын  уяа сойлгыг Лүндээдоржийн Батжаргал тааруулжээ. 

10.Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул,аймгийн Алдарт уяач Давааноровын Ганбаатарын хээр.  Унаган хүлгийнх нь уяа сойлгыг МУ-ын Манлай уяач Ганбаатарын Буянтогтох тааруулдаг бөгөөд Буянтогтохын Тэнгис хүү унаж хурдлуулжээ.

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна