Сумын Алдарт уяач Ч.Батцэрэн

Сэтгүүлч
2022 оны 9-р сарын 03 -нд

ХХ зууны манлай хүлгүүдийн нутаг Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат, сумын Алдарт уяач Чимид-Очирын Батцэрэнгийн амжилт алдрын товчооныг уншигч танаа танилцуулж байна. Удам дамжсан уяачийн уухайд түрлэг нэмж, морь уях төрийн хэрэгт үе дамжин шимтэж буй тэрээр сүүлийн жилүүдэд одтой сайхан наадан хүлгийн хиймориор гайхуулж байгаа билээ.

Их хонгор морь:
2011 онд хавчиг морь Хэнтий аймгийн Дархан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Цэдэнсодномын мялаалга наадамд түрүүлсэн
2013 онд Дундговь аймгийн зүүн бүсийн уралдаанд айрагдсан
2014 онд Баянжаргалан сумын баяр  наадамд түрүүлсэн
2014 оны  өвөл Хэнтий аймгийн өмнөд бүсийн уралдаанд айрагдсан
2015 онд Хэнтийн Дэлгэрхааны цэргийн ангийн 50 жилийн ойн уралдаанд айрагдсан


Бага хонгор морь:
2015 онд соёолондоо:
Хэнтий аймгийн Баянмөнх сумын дунд сургуулийн 80 жилийн ойд түрүүлсэн
Дундговь аймгийн Баянжаргалан суманд болсон сайн малчны мялаалганд айрагдсан
Говьсүмбэр  аймгийн Баянталын сумын баяр наадамд айрагдсан
Төв аймгийн Архуст  суманд болсон тахилгын наадамд айрагдсан
УИХ-ын дарга М.Энхболдын нэрэмжит уралдаанд айрагдсан
Сумын суварганы  наадамд айрагдсан
2016 онд хавчиг морь: 
Баянжаргалан сумын баяр наадамд айрагдсан

Тод магнай сэтгүүлийн Төв аймгийн тусгай дугаараас...


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна