Баянхонгорын бүсэд эхний 10-т хурдалсан шүдлэнгүүд
Сэтгүүлч
Баянхонгор аймгийн 80 жилийн ой, хангайн бүсийн уралдааны шүдлэн насанд 110 гаруй бүртгүүлж, эхний 10-т хурдалсан доорх үрээнүүд хурдалжээ.
Шүдлэн 110 гаруй
1.Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Искрагийн Золбоогийн хүрэн халзан. Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Гансүхийн Хадбаатарын Алтан азарга өргөмжлөлт Сагурын төл. Өнгөрсөн жил Говь-Алтай аймгийн Гуулин тосгонд зохион байгуулагдсан аймгийн бүсийн уралдаанд айрагдсан. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Чулуунбаатарын Амарсанаа тааруулсан бол Баяртүвшингийн Алтангэрэл хүү унаж хурдлуулжээ.





2.Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Сүрэнжавын Энхтөрийн зээрд халзан. Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат Бат-Эрдэнийн унаган адуу. Сумын чанартай наадамд хоёр айрагдсан халзан үрээг Нямдоржийн Түвшинтөр хүү унаж хурдлуулжээ.



3. Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Сүрэнжавын Энхтөр хул. Төрийн наадам, Их хурд уралдааны түрүү Дүүгүүр хээр морины эцэг, эх солигдоогүй төрсөн дүү хул үрээг П.Энхбат хүү унаж айрагдуулжээ.




4.4.Увс аймгийн Тэс сумын уугуул Цэвээний Ойдовын цавьдар халзан . Баянхонгор аймгийн Галуут сумын уугуул МУ-ын Хөдөлмөрийн баатар Төмөрийн Мөнхбаярын унаган адуу. Тодруулбал Тарзаан дуудлагатай хээр азарганы төл. Халзан үрээний уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Бэхбатын Болорхуяг тааруулж, Хүдэрбатын Отгонтөр хүү унаж хурдлуулсан байна.





5.Баянхонгор аймгийн Богд сумын уугуул аймгийн Алдарт уяач Чагнаадоржийн Билэгбаатарын цавьдар. Төв аймгийн Баянцогт сумын харьяат Анхбаярын унаган адуу. Өнөө жил Баянцогт сумын баяр наадамд түрүүлсэн. Өнгөрсөн жил даагандаа Дорнодын бүсэд 15-д давхисан. Цавьдар үрээний уяа сойлгыг Д.Тэгшзургаанжаваа тааруулж, Цэргээгийн Дорждагва хүү унаж хурдлуулсан юм.



6.Баянхонгор аймгийн Галуут сумын уугуул аймгийн Алдарт уяач Батмөнхийн Жавхлантын хүрэн халзан. Тод манлай уяач Д.Ононгийн унаган. Өнгөрсөн жил даагандаа Дорнодын бүсэд түрүүлсэн. Уяа сойлгыг Тод манлай уяач Ононгийн Батбилэг тааруулдаг бөгөөд Гиймаагийн Энхсүлд хүү унаж хурдлуулжээ.


7.Өвөрхангай аймгийн Баянгол сумын уугуул нийслэлийн Алдарт уяач Тогоомааширын Болдын хээр. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Гүнсэнгийн Ганчулууны унаган адуу. Хээр үрээг Рэнцэндагвын Мөнхболд уяач уяж, Батсайханы Баяржавхлан хүү унаж хурдлуулжээ.


8.Төв аймгийн Аргалант сумын уугуул, улсын заан Дорлигжавын Амгаланбаатарын хээр. Хээр үрээний уяа сойлгыг Тод манлай уяач Түмэндэлгэрийн Ихбаяр тааруулдаг бөгөөд Наранцэцэгийн Төгөлдөр хүү унаж хурдлуулжээ.


9.Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат, Сүхцэрэнгийн Болдбатын хонгор. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, аймгийн Алдарт уяач Цагаанбандийн Буянбаатарын унаган хонгор үрээг Гантөмөрийн Хэнмэдэх хүү унаж хурдлуулжээ./хүүхэдгүй/




10.Баянхонгор аймгийн Галуут сумын уугуул аймгийн Алдарт уяач Батмөнхийн Золбоогийн зээрд халзан. Хэнтий аймгийн Дадал сумын унаган халзан үрээний уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Буянсүрэнгийн Цэрэнбаатар тааруулдаг бөгөөд Галбаярын Чулуунхүү унаж хурдлуулжээ.


Б.Хастөр
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 00:26 минут Эндүүрэгдээд эзнээ олжээ -
Даваа, 14:11 минут Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
Ням, 15:17 минут Ярилцах болзол хангагдав -
Лхагва, 23:31 минут Шөвгөр зээрдээ дурсах уу? -
Лхагва, 23:27 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
Лхагва, 22:42 минут Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 23 -нд Янзага зээрд -
11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө… -
2025 оны 9-р сарын 24 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан дааган… -
2025 оны 9-р сарын 20 -нд Д.Доржцэвээн: Монголчууд эртнээс Дамдин Сандүв бур… -
2025 оны 9-р сарын 16 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач С.… -
2025 оны 9-р сарын 16 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан шүдлэн… -
2025 оны 9-р сарын 16 -нд Түмэн эх Бүлтгэр халзан -
2025 оны 9-р сарын 10 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.… -
2025 оны 9-р сарын 10 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал… -
2025 оны 9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн … -
2025 оны 9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.… -
2025 оны 9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
2025 оны 8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас… -
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни… -
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү... -
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты… -
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд М.Энхтайванбаатарын зээрд халзан даага … -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…

Сэтгэгдэл бичигдээгүй байна