Өвөрхангайн бүсэд эхний 10-т хурдалсан соёолонгууд

Сэтгүүлч
2022 оны 9-р сарын 09 -нд

Өвөрхангай аймгийн 90 жилийн ой, хангайн бүсийн уралдааны соёолонгийн уралдаанд эхний 10-т хурдалсан хүлгүүдийг танилцуулъя. 

 Соёолон

1.Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат, МУ-ын Алдарт уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очирын өсгий цагаан хээр. Уралдаанч Н.Билигтсайхан.

2.Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул, МУ-ын Манлай уяач Гончигжавын Мөнхсайханы хээр халзан. Уяа сойлгыг Б.Дорж. Уралдаанч Эрдэнэжаргал.

3.Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул, аймгийн Алдарт уяач Даргиагийн Давааноровын хээр. Уяа сойлгыг Манлай уяач Ганбаатарын Буянтогтох. Уралдаанч Ц.Тэнгис.

4.Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат Б.Наранбатын өсгий цагаан хээр. Уяа сойлгыг Х.Тольгэрэл. Уралдаанч  Г.Онон.

5.Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул, Пэрэнлэйн Бямбацэрэнгийн хонгор халзан. Уяа сойлгыг Манлай уяач Ганбаатарын Буянтогтох. Уралдаанч М.Даваабаяр.

6. Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Б.Санжаанямын халтар. Уяа сойлгыг Манлай уяач Ганбаатарын Буянтогтох. Уралдаанч О.Эрдэнэчулуун.

7.Архангай аймгийн Цэцэрлиг сумын уугуул Э.Түдэвдоржийн Тод зээрд.  Уяа сойлгыг сумын Алдарт уяач Баярсайханы Пүрэвсүрэн. Уралдаанч С.Энхбаяр.

8.Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Б.Ариунболдын хүрэн. Уяа сойлгыг Манлай уяач Ганбаатарын Буянтогтох. Уралдаанч Ч.Тэнгис.

9.Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын уугуул аймгийн Алдарт уяач Х.Нурлатын бор. Уяа сойлгыг Тод манлай уяач Т.Батцоож. Уралдаанч Б.Дондов.

10.Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул, аймгийн Алдарт уяач Төмөрхүрээгийн Төрмөнхийн хүрэн. Уяа сойлгыг Э.Ганболд. Уралдаанч Э.Цогжавхлан.

Б.Хастөр, гэрэл зургийг Л.Бадамрагчаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна