ХУРДАН МОРЬ ЦОЛЛООЧ, МОРЬ ТАЙЛБАРЛАГЧ Л.БЯМБАЦОГТ: 18 НАСНААСАА АЙЛЫН НАЙРАНД ЕРӨӨЛ ХЭЛЖ ЭХЭЛСЭН


Гавлиуд II багийн харьяат, хурдан морь цоллооч, морь тайлбарлагч Л.Бямбацогт нь 1978 оны 8 сарын 11-нд Сэврэй суманд айлын зургаа дахь хүүхэд болон төржээ. Сэврэй сумынхаа “Шилдэг уяач” тэрээр МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медальтай аж.
-Улсын морь цоллоочдын холбооны тэргүүлэгчдийн нэг байх нь ээ. Холбооныхоо талаар сонирхуулаач.
-Аймгуудын морь цоллоочид нэгдэн, 2015 онд Улсын морь цоллоочдын холбоог байгуулсан түүхтэй. Холбооны тэргүүн Дарханых бол тэргүүлэгчид нь Өмнөговь, Эрдэнэт, Сэлэнгэ, Дархан, Говь-Алтай, Дундговь гэх мэт аймгаас байна. Миний хувьд Өмнөговь аймгаа төлөөлөн тэргүүлэгчээр сонгогдсон.
-Танай аймагт Улсын цоллоочид олон уу?
-Аймагт Номгоны Дагвасамбуу, СТА, Тэргүүн зэргийн ерөөлч Мөнхжаргал гэж улсын цолтой хоёр хүн бий. Дагвасамбуу гуай бол улсад морь цоллож байсан хүн.
-Таны хувьд хэзээнээс морь цоллож байна вэ?
-Манай удамд ээжийн маань ах ерөөлч магтаалч Дашдорж гэж хүн байлаа. Миний хувьд 18 хүрээд л айлын найр эхлүүлж, ерөөл хэлэх болсон. Яваандаа хүмүүс ч магтаад хойморт урих болсон. Нас бага байсныг ч хэлэх үү. Өвгөчүүлтэй зэрэгцээд суух эвгүй гэж жигтэйхэн санагддаг байлаа.Морь цоллохын хувьд сургуульд байхдаа л сурчихсан. Товчхондоо 2000 оноос хойш тасралтгүй морь цоллож байна. 2009 оноос хойш бол аймагт цоллож байгаа.
-Аль насны морийг түлхүү цоллож байна. Цолныхоо ая дан, үгийг зохиодог уу?
-Бүх насыг цоллоно. Үүнээс их насыг голдуу цоллодог. Ая дан, аялгуу бол угаас нэг. Тухайн үеийнхээ наадмын өнгө аясыг оруулаад үзгээр бичээгүй, үсгээр хэлээгүй юмыг л хэлнэ. Түүн дээр л өөрийн гэсэн хэв маягийг оруулдаг юм. Адуугаа шинжиж байгаад л зохионо шүү дээ. Тухайлбал, их насны морь байвал
...Засмал суман дэлтэй
Задгай сувдан хөлстэй гээд л. Түүнээс азаргыг суман дэлтэй гэвэл зохимжгүй. Нас насанд нь тохируулаад, тухайн адуугаа шинжиж байж цоллоно.

-Бэлгэшээлтэй ажил байх даа. Тэр дундаа их нас цоллоно гэдэг.
-Тэгэлгүй яах вэ. Үзэгчдийг л баясгаж, олон сайхан хурдан хүлгийг үгээрээ мялаана гэдэг урамтай.
-Таныг хурдан морь тайлбарладаг гэж бас сонссон.
-Тийм ээ. Хурдан морь тайлбарлаад зургаан жил боллоо. Ханбогдод ирээд 10 жил болсны тавд нь хурдан морь тайлбарлажээ. Гучин азарга уралдахад долоо наймыг нэрлэхэд л багцаа шүү. Манай энд чинь аймгийн Алдарт уяач Хургаагийн Нэхийт, Энхсайхан нарын адуу хурдтай. Одоо ч говийн төрмөл адуу цөөн болж. Энд тэндээс адуу авчирч, эрлийзжүүлсэн адуу их. Сэрвээг нь хэмжээд л стандартад тэнцчихээр уралдуулчхаж байна. Гэтэл бүгд л цустай адуу гэж мэдээд байдаг.
-Цоллоочдын үнэлгээ танд хэр санагддаг вэ? Улсын баяр наадмаар 100,000 төгрөг өгдөг гэсэн.
-Улсад 50,000 өгдөг байсан, нэмэгдчихэж. Хаа газар л бага байна шүү. 20,000 төгрөг өгдөг нь чамлалттай л санагддаг. Учир нь жилд ганц болдог наадамд түмэн олноо баясгаж, түрүү айргийн морьдоо мялааж байгаа бэлгэ дэмбэрэлтэй, хүндэтгэлтэй ажил шүү дээ. Үүний тухай холбоон дээр нэг яригдсан ч одоогоор ажил болсон зүйлгүй.

-Та нутагтаа л морь цоллож байна уу?
-Даланзадгад, Ханбогд гээд аймгаасаа гараагүй. Сумдаар бол цоллоно оо. Яваандаа морь хурдан байвал том наадмуудаар очих сон гэж боддог л юм.
-Морь бас уяна, тийм ээ.
-Тийм ээ, уяна. Аав маань морь уядаг байсан гэдэг. Даанч намайг багад бурхан болсон болохоор би сайн мэддэггүй юм. Миний хувьд угаас хөдөөний хүүхэд болохоор адуу малтай ноцолдож өслөө. 1995 оноос морь уяж, 2008 онд болсон нэг ноёны ойгоор хадмын болон өөрийн хоёр соёолонг гурав, дөрвөөр орууллаа. Морь уясан энэ он жилүүдийг харахад 2007 оноос хойш айрагтай наадах болсон. Бас жороо морь унаж, ганц нэг ч айрагдуулаад авсан. Харин энд ирээд морь уяхгүй, унахгүй хэсэг тасраад, саяхнаас ахин уяж байна. Хурдан хээр морио хязаалан, соёолон насандаа сумын наадамд айрагдаад, Баян-Овоотод түрүүлж, аймагт айргийн гурваар тус тус давхиуллаа.

-Уяач хүний баяр жаргалыг мэдрүүлсэн наадмуудаасаа яриач. Бас л бахтай биз.
-Миний хувьд 2008 оны түүхт ойн наадам их сайхан болж өнгөрсөн. Морьд ч хурдан байлаа. Анхны бүсийн наадам тэр л дээ. Би тэнд хүний гуйлгаар улсын начин Сумьяаг цоллочхоод морин дээрээ ирлээ. Хоцорчихсон хүн яах вэ. Чих тавиад л яваа юм. Тэгээд “Миний үрээ байдаггүй дээ” гээд бодчихсон явтал нэг хүн хөтөлчихсөн явна. “–Хэд вэ?” гэсэн гурав гэлээ. Гэтэл нөгөөхийг нь бас нэг хүн хадагтай хөтөлчихөж. Ахиад л “–Хэд вэ?” гэсэн дөрөв л гэнэ. Ёстой сайхан наадсан даа, тэр жил.
-Биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэх их соёлд хувь нэмрээ оруулж буй танд амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүлийн Ханбогд сумын тусгай дугаараас...

2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
10 цагийн өмнө Тод манлай уяач Т.Батцоож: Уяач хүн алдаагаа дахин…
-
Өчигдөр, 08:02 минут Аймгийн Алдарт уяач Б.Дагий: Булганы анхны бүсийн …
-
Мягмар, 12:58 минут Х.Цогтсайханы зээрд халзан
-
5-р сарын 31 -нд Цовоо хурдан Цолмон халзан
-
5-р сарын 31 -нд Бишрэм хурдан Богд хээр
-
5-р сарын 31 -нд УРАЛДААНЧ П.МЯГМАРСҮРЭН: ЗУРГААН ЖИЛ ХУРДАН МОРЬ У…
-
5-р сарын 30 -нд Сумын Алдарт уяач Ц.НАРАНБАЯР: Ухаан орохын адууны…
-
5-р сарын 27 -нд "Сэцэн ханы хурд-2023" уралдааны сонгомол дунд нас…
-
5-р сарын 27 -нд Монгол Улсын Мөнгөн гүүнүүд
-
5-р сарын 23 -нд Улсын цоллооч Г.Гантөгс: Зээрд азарга маань аймгий…
-
5-р сарын 23 -нд "Сэцэн ханы хурд-2023" уралдаанд түрүүлж, айрагдса…
-
5-р сарын 23 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №114: МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Ш.БАДАМ…
-
5-р сарын 23 -нд "Сэцэн ханы хурд-2023" уралдаанд түрүүлж, айрагдса…
-
5-р сарын 18 -нд Сумын Алдарт уяач Т.Дашраднаа: их нас, азарга, со…
-
5-р сарын 18 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
5-р сарын 18 -нд Аймгийн Алдарт уяач Ч.Түвшинбаяр: 2012 онд манай у…
-
5-р сарын 14 -нд “ЖАВХЛАНТ ШАРГА-2023” уралдаанд түрүүлж, айрагдсан…
-
5-р сарын 11 -нд "Сэцэн ханы хурд-2023" уралдаанд түрүүлж, айрагдса…
-
5-р сарын 11 -нд “ЖАВХЛАНТ ШАРГА-2023” уралдаанд түрүүлж, айрагдсан…
-
5-р сарын 11 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №113: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ С.АХИ…
-
5-р сарын 11 -нд “Нүүрэнтэйн хурд-2023” уралдаанд түрүүлж айрагдсан…
-
5-р сарын 09 -нд “Сэцэн ханы хурд-2023” уралдаанд түрүүлж, айрагдса…
-
2023 оны 5-р сарын 08 -нд Нийслэлийн МСУХ-ны тэргүүлэгч Г.Баяржавхлан: Хоёр …
-
2023 оны 5-р сарын 08 -нд Хэнтий аймгийн баруун бүсийн уралдаанд түрүүлж, ай…
-
2023 оны 5-р сарын 08 -нд Аймгийн Алдарт уяач С.Заяахүү: Медаль гэгч зүйлийг…
-
2023 оны 5-р сарын 08 -нд “Ирээдүйн түмэн эх-2023” уралдаанд түрүүлж, айр…
-
2023 оны 5-р сарын 08 -нд Хэнтий аймгийн зүүн бүсийн уралдаанд түрүүлж, айра…
-
2023 оны 5-р сарын 01 -нд "Агт-Эрдэнэ" галын улс, бүс, Их хурд уралдаануудад…
-
2023 оны 5-р сарын 01 -нд ТОД МАГНАЙ №112: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Т.ГАНЧӨДӨР
-
2023 оны 4-р сарын 30 -нд Говийн бүсийн сонгомол дээд насны ангилалд эхний 1…
-
2023 оны 4-р сарын 19 -нд Б.Түвшинг дахин сонгожээ
-
2023 оны 4-р сарын 19 -нд Толин зээрд хэмээх хүлгийн тухайд...
-
2023 оны 4-р сарын 19 -нд Хурдан морь цоллооч А.Ганзориг: Морь цоллоход аята…
-
2023 оны 4-р сарын 15 -нд Говийн бүсэд эхний 10-т хурдалсан дааганууд
-
2023 оны 4-р сарын 15 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №111: МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Ж.БАЯНЖ…
-
2023 оны 4-р сарын 03 -нд Шинэ зууны шинэ түүх Бүжин бор
-
2023 оны 3-р сарын 31 -нд Хангайн бүсийн уралдааны сонгомол дунд насанд эхни…
-
2023 оны 3-р сарын 28 -нд МОНГОЛ УЛСЫН АЛТАН АЗАРГАНУУД
-
2023 оны 3-р сарын 28 -нд Уяач Р.Төрмөнх: Буурал азарга минь олон жил намайг…
-
2023 оны 3-р сарын 28 -нд Говийн бүсэд эхний 10-т хурдалсан шүдлэнгүүд
-
2023 оны 3-р сарын 26 -нд Аймгийн Алдарт уяач У.Хэрлэн: Жавхлант шаргын наад…
-
2023 оны 3-р сарын 23 -нд Хангайн бүсийн уралдааны сонгомол дээд насанд эхни…
-
2023 оны 3-р сарын 20 -нд Аймгийн Алдарт уяач Д.Лхагвасүрэн: Нутгийн адууны …
-
2023 оны 3-р сарын 20 -нд Говийн бүсийн уралдаанд эхний аравт хурдалсан хяза…
-
2023 оны 3-р сарын 20 -нд Аймгийн Алдарт уяач Ү.Бямбажав: 1997 оны наадамд м…
-
2023 оны 3-р сарын 20 -нд Мөнхийн Данзанням сан байгуулагджээ
-
2023 оны 3-р сарын 20 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №110: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.МӨН…
-
2023 оны 3-р сарын 14 -нд Сумын Алдарт уяач Ц.НАРАНБАЯР: Ухаан орохын адууны…
-
2023 оны 3-р сарын 10 -нд Говийн бүсэд эхний 10-т хурдалсан соёолонгууд
-
2023 оны 3-р сарын 06 -нд Уяач Г.ЛХАГВА-ОЧИР: Сумын 90 жилийн ойн наадам хам…
129.205.113.146
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Reply202.55.188.34
ахаараа бахархаж бн
Reply