УРАЛДААНЧ П.ЧИНГҮҮН: БАРИА РУУ ХУРДАН ОЧИХ СОН ГЭЖ ИХ ЯАРЛАА

Сэтгүүлч
2023 оны 6-р сарын 20 -нд

Тулгар төрийн 2230, 2231, Их монгол улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100,101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд 165 дугаартай, 11 настай Пүрэвсүрэнгийн Чингүүний унасан халтар шүдлэн айргийн гурваар давхилаа. Ингээд  П.Чингүүний баярын сэтгэлээс хуваалцъя.

 -Баяр хүргэе. “Тод магнай”-н уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Пүрэвсүрэнгийн Чингүүн гэдэг. Би 11 настай. Анх таван настай морь унаж сурч байлаа.

-Улсын наадамд хэд дэх жилдээ оролцож байна вэ?

-Хоёр дахь жилдээ ирж уралдлаа. Хоёр жилийн өмнө ирж, бүх насны морьдыг унасан. Даанч айраг түрүүнд багтаагүй ээ. Арав гаргаж оруулаад л таарсан юм. Энэ удаад чадлаа шүү.

-Уралдааны замын аль хэсэгт өөрийгөө айрагт багтчихлаа даа гэж бат итгэсэн бэ?

-Барианд орох хүртэл тайвшрах аргагүй юм байна аа. Бариа руу хурдан очих сон гэж их яарлаа.

-Улсын наадам бусад уралдаанаас юугаараа ялгаатай вэ?

-Улсын наадам том болохоор илүү гоё.

-Ямар насыг унахад урамтай вэ?

-Хязаалан юм уу.

-Наадмын өдрүүдэд ядардаг уу?

-Үгүй ээ, ядардаггүй. Харин ч уралдаанаас уралдаан гэсээр нэг л мэдэхэд наадам дуусчихсан байдаг.

-Энэ удаад хэдэн нас унах бол оо.

-Эрлийзтэйгээ нийлээд есөн нас унана.

-Өглөө хязаалан яаж давхиулав.

-Хязаалан унахаар байсан ч хасагдчихсан. Энэ бол үнэхээр муухай мэдрэмж шүү.

-Том болоод ямар мэргэжилтэй хүн болох уу. Бодож амжсан уу?

-Уяач болно доо. Олон морь айрагдаж, түрүүлгээд л гоё доо.

-Сайн уяач болохын тулд юу сурсан байх ёстой вэ?

-Энэ насанд бол морио сайн унах ёстой. Хажуугаар морины ажилд туслаж юм сурна. Дараа нь уяж эхлэх байх даа. /инээв.сурв/

-Зуныг завгүй өнгөрөөж байгаа байх нь ээ. Уяаны ажилд туслаад.

-Тийм ээ, бага зэрэг уяаны ажилд тусалсан.

-Аав нь морь уядаг юм биш биз дээ.

-Аав морь уяхгүй ээ. Харин ах маань Гиннест хонгор халзан морь унаж түрүүлгэж байсан удаатай. За би дараагийн уралдаанд явлаа.

-Уучлаарай яриагаа ингээд дуусгая. Ахин айраг түрүүний амжилтаар уулзацгаая.

-Тэгье. Баярлалаа. 

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна