Хангайн бүсэд Янгугийн хул шүдлэн түрүүлжээ

Сэтгүүлч
2023 оны 7-р сарын 28 -нд

1.Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул Янгугийн хул.  Уяа сойлгыг Архангай аймгийн Ихтамир сумын уугуул МУ-ын Алдарт уяач Энхбатын Дашчийрэв.  

2.Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Гантөмөрийн Жавхлантөгсийн  Шөвгөр халтар. Тод манлай уяач Д.Ононгийн унаган адуу. Уяа сойлгыг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харьяат аймгийн Алдарт уяач Баярлахжаргалын Цэрэнтогтох. 

3.Архангай аймгийн Цэцэрлиг сумын харьяат Энэбишийн Түдэвдоржийн хээр халзан. Уяа сойлгыг Аймгийн Алдарт уяач Баярсайханы Пүрэвсүрэн. Өнгөрсөн жил аймгийнхаа баяр наадамд аман хүзүүдэж, өнөө жил аймгийнхаа хойд бүсийн уралдаанд түрүү магнайд хурдалжээ.

4.Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ширэндэвийн Дашдоржийн зээрд халзан. Уяа сойлгыг Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Ганболдын Энхтайван. МУ-ын Алдарт уяач Түндэвийн Энхтайваны хурдан хонгор азарганы үр халзан үрээ хэдхэн хоногийн өмнө Төв аймгийн Эрдэнэсант сумын 100 жилийн ойд түрүүлсэн. 

5.Сүхбаатар аймгийн Онгон  сумын уугуул аймгийн Алдарт уяач Явуухулангийн зээрд. Алтан азарга Сагурын төл. Уяа сойлгыг Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат аймгийн Алдарт уяач Чулуунбаатарын Амарсанаа.

Б.Хастөр

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.