Төвийн бүсийн сонгомол дээд насанд Д.Ганзоригийн хээр морь түрүүллээ

Сэтгүүлч
2023 оны 7-р сарын 28 -нд

Сонгомол дээд-53:

1.Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, МУ-ын Манлай уяач Дугаржавын Ганзоригийн хээр морь. Уяа сойлгыг Тод манлай уяач О.Батбилэг. Өнгөрсөн жил шигшмэл хурдан морьдын "Их хурд-9" уралдаанд аман хүзүүнд хурдалж, Налайх дүүрэгт болсон төвийн бүсийн уралдаанд түрүүлсэн. Өнөө жил улсын наадамд түрүүлсэн. 

2.Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Цэвэгдоржийн Тувааны хар азарга. Баянхонгор аймгийн Галуут сумын уугуул Төмөрийн Мөнхбаярын унаган. Уяа сойлгыг Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, МУ-ын Манлай уяач Батмөнхийн Батхүү. Ц.Тувааны хувьд төрийн зарлигт наадмаас 11 дэх айргаа хүртэж МУ-ын Алдарт уяач цолны болзлыг хангалаа. 

3.Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Баянмөнхийн Бямбадоржийн соёолон зээрд азарга. Төв аймгийн Борнуурын сумын харьяат Төрбатын Ууганбаярын унаган. Өнгөрсөн жил Дундговь аймгийн наадамд түрүүлсэн. Өнөө жил Эрдэнэдалай сумын 100 жилийн ойд аман хүзүүнд хурдалсан. Уяа сойлгыг Тод манлай уяач Дашцэрэнгийн Одгэрэл. Уралдаанч Итгэлбаяр.

4.Төв аймгийн Баянцагаан сумын уугуул МУ-ын Алдарт уяач Баярмагнайн Ганбатын  азарга. Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Амгалангийн Мэндбаярын Грим дуудлагат халтар азарганы төл. Уяа сойлгыг Төв аймгийн Аргалант сумын харьяат, аймгийн Алдарт уяач Амгаланбаатарын Алтангэрэл. 

5.Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Баттулгын Сүхбаатарын соёолон зээрд азарга.Зээрд азарганы эх Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Пүрэвдоржийн адууны ногоон гүү, эцэг нь Б.Сүхбаатар Алдартын Акбарс дуудлагатай Англи азарга. Өнгөрсөн жил хязааландаа Налайх дүүрэгт болсон төвийн бүсийн уралдаанд зургаалсан. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Сүрэнжав. 

6.Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Тод манлай уяач Сундуйн Лувсанбалдангийн Луу халтар. Төрийн зарлигт наадмын 23 айраг, түрүүтэй.

7. Улаанбаатар хотын Налайх дүүргийн харьяат нийслэлийн Алдарт уяач Нямаагийн Батболдын хонгор морь.

8. Жаргалантын Ганхуягийн  Алтансүхийн хээр азарга

9.Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, МУ-ын Манлай уяач Дугаржавын Ганзоригийн хээр азарга. Уяа сойлгыг Тод манлай уяач О.Батбилэг. 

10.Улаанбаатар хотын харьяат Зоригбаатарын Жавхлангийн хээр морь тус тус хурдаллаа.

Б.Хастөр

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 192.82.72.119

    өөр хаана ч байхгүй сонгомол дээд нас ч гэх шиг монгол наадам морины уралдааныг самарч байнаа төв аймгийнхан

    Reply