Зүүн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлж, ирээд хасагдав

Сэтгүүлч
2023 оны 7-р сарын 28 -нд

Их нас-150

Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Бүдийн Отгонсэлэнгийн хээр. Өнгөрсөн жил Хөвсгөл аймагт болсон хангайн бүсийн уралдаанд түрүүлсэн. Уяа сойлгыг Ганбатын Даваадалай. 

/Түрүүлж ирээд хасагдсан./

1.Хэнтий аймгийн Хэрлэн сумын харьяат Дашнямын Хатанбаатарын хүрэн халзан. Өнгөрсөн жил Өвөрхангай аймагт болсон хангайн бүсийн уралдаанд аман хүзүүнд хурдалсан. Уяа сойлгыг Г.Ганбаяр. Уралдаанч есөн настай М.Мянганзул.

2.Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат МУ-ын Алдарт уяач Сүрэнжавын Энхтөрийн Дүүгүүр хээр. Алдартын унаган адуу. Төрийн наадам хийгээд шигшмэл морьдын "Их хурд" уралдааны түрүү. Уяа сойлгыг Тод манлай уяач Дашдоржийн Мөнхбат. Уралдаанч 12 настай Э.Ганбат.

3.Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Цэдэндамбын Эрдэнэбаярын бор халзан.Өнгөрсөн жил улсын баяр наадамд хийгээд төвийн бүсийн уралдаанд айрагдсан. Уяа сойлгыг МУ-ын Манлай уяач Ононгийн Батболд.Уралдаанч 10 настай С.Билигбаатар. 

4.Хэнтий аймгийн Норовлин сумын харьяат Нямноровын Мөнхийн хээр. Уяа сойлгыг Тод манлай уяач Д.Онон. Уралдаанч М.Цагаанбаатар.

5.Ховд аймгийн Чандмань сумын уугуул, МУ-ын Манлай уяач Батчулууны Ерөөлтийн халиун. Уралдаанч 11 настай Э.Бадар-Ууган.

Б.Хастөр, гэрэл зургийг Б.Баярсайхан


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна