Баруун бүсэд Ж.Дэмбэрэлсайханы буурал морь түрүүллээ

Сэтгүүлч
2023 оны 7-р сарын 28 -нд

Завхан аймгийн 100 жилийн ой, "Очирваанийн хурд-2023" баруун бүсийн уралдааны их насны морь барианд орлоо. 

Их нас-205:

1.Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат Жигмэдийн Дэмбэрэлсайханы буурал. Дорнод аймгийн Сэргэлэн сумын харьяат Даваасүрэнгийн унаган адуу. Уяа сойлгыг Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат аймгийн Алдарт уяач Жадамбын Болд.   

2.Завхан аймгийн Яруу сумын уугуул, Тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн хээр. Улсад арав гаргаж давхисан. Таван цагаан араб азарганы төл. Уяа сойлгыг нийслэлийн Алдарт уяач Батсайханы Пүрэв-Очир.

3.Завхан аймгийн Яруу сумын уугуул, Тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн өсгий цагаан хээр.Таван цагаан араб азарганы төл. Хоёр хээр морь эцэг нэгтэй. Уяа сойлгыг нийслэлийн Алдарт уяач Батсайханы Пүрэв-Очир.Тод манлай уяач Д.Дагвадорж одоогийн байдлаар нэг түрүү, долоон айраг хүртээд байна.

4.Ховд аймгийн Буянт сумын уугуул, аймгийн Алдарт уяач  Батсуурийн Эрдэнэбаярын саарал. Улсын бүсийн уралдаанаас зургаа дахь хишгээ хүртлээ. Уяа сойлгыг Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат аймгийн Алдарт уяач Жадамбын Болд.  

5. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Биндэръяагийн Батсанаагийн хээр. Тод манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн унаган. Соёолондоо Сэлэнгэ аймагт болсон бүсийн уралдаанд дөрвөлж, өнгөрсөн жил хавчиг морь Баянхонгор аймагт болсон бүсийн уралдаанд аман хүзүүдсэн. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Галсангийн Болдбаатар. 

6.Завхан аймгийн Алдархаан сумын уугуул Чинбатын Болд-Эрдэнийн хүрэн. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Галсангийн Болдбаатар. 

7.Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул Жаргалсайханы Энхболдын буурал халзан. 

8.Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул аймгийн Алдарт уяач Гэзгээгийн Батбаатарын зээрд. Өнгөрсөн жил Завхан аймгийн Алдархаан сумын 100 жилд айрагдаад, Хан хөхий хайрханы тахилгад түрүүлсэн. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач М.Алтан-Очир.

9.Завхан аймгийн харьяат П.Төрбаяжихын хонгор. Уяа сойлгыг Өвөрхангай аймгийн Төгрөг сумын уугуул аймгийн Алдарт уяач Багаабазарын Нохойцагаан. 

10.Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Тод манлай уяач Т.Галбадрахын хонгор халзан. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач М.Алтан-Очир. 

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна