Баруун бүсэд Д.Дагвадоржийн өсгий цагаан зээрд даага хол түрүүллээ

Сэтгүүлч
2023 оны 7-р сарын 28 -нд

Завхан аймгийн 100 жилийн ой, "Очирваанийн хурд-2023" баруун бүсийн уралдаан даагаар отголж байна. 

Даага: 

1.Завхан аймгийн Яруу сумын уугуул Тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн өсгий цагаан зээрд. Уяа сойлгыг Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уугуул нийслэлийн Алдарт уяач Батсайханы Пүрэв-Очир.

2.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Дорждалайн Даяндэмидийн хонгор. Уяа сойлгыг Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уугуул нийслэлийн Алдарт уяач Батсайханы Пүрэв-Очир.

3.Завхан аймгийн Идэр сумын харьяат Баярхүүгийн Мөнхбатын хээр халзан.Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач М.Алтан-Очир.

4.Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Тод манлай уяач Т.Галбадрахын хээр. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач М.Алтан-Очир.

5. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат Бямбажавын Баярмагнайн сартай хүрэн. Хүрэн даага улсад наймлаад, Тосонцэнгэл сумын 100 жилийн ойд аман хүзүүнд хурдалсан. Уяа сойлгыг Батмөнхийн Булгадай.

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна