Төвийн бүсийн сонгомол бага насны ангилалд Т.Баяндоржийн хонгор түрүүллээ

Сэтгүүлч
2023 оны 7-р сарын 28 -нд

Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой, төвийн бүсийн уралдааны сонгомол бага насны хүлгүүд барианд ороход:

1.Ховд аймгийн Буянт сумын уугуул Төмөр-Очирын Баяндоржийн хонгор. Ирээдүйн түмэн эх уралдаанд айргийн дөрөвт хурдалсан. 

2.Төв аймгийн Жаргалант сумын харьяат нийслэлийн Алдарт уяач Ганхуягийн Алтансүхийн хээр. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат МУ-ын Алдарт уяач Гүнсэнгийн Ганчулууны унаган адуу.

3.Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Б.Амартүвшингийн хээр. /Манлай уяач Ононгийн Батболдын хүү/Ирээдүйн түмэн эхэд арав гаргаж давхисан. 

4.Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харьяат Чулуундаваагийн Тамирын хээр. Тод манлай уяач Б.Бат-Өлзийн унаган адуу.Улсын наадамд түрүүлсэн. Уяа сойлгыг Төв аймгийн Жаргалант сумын харьяат нийслэлийн Алдарт уяач Ганхуягийн Алтансүх.

5.Төв аймгийн Заамар сумын харьяат Энхтайваны Гомбын загал.Өөрийн унаган адуу. Булган аймгийн хаврын бүсийн уралдаанд аман хүзүүдээд, хэдхэн хоногийн өмнө Заамар сумын 100 жилийн ойд айргийн гуравт хурдалсан. 

6.Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат МУ-ын Манлай уяач Б.Батхүүгийн зээрд

7.Төв аймгийн Заамар сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаярын халтар

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна