Зүүн бүсэд Д.Бат-Эрдэнийн хул даага түрүүлжээ

Сэтгүүлч
2023 оны 7-р сарын 29 -нд

Хэнтий аймгийн 100 жил, зүүн бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан даагануудыг танилцуулъя.

1.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Тод манлай уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн хул. Уяа сойлгыг Б.Ганбаяр. Уралдаанч 13 настай Б.Улаанхүү.

2.Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат Ц.Гантулгын хээр. Уяа сойлгыг Л.Отгонтулга. Уралдаанч 12 настай С.Билэгтбаатар.

3.Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат Б.Батсайханы зээрд. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Ундрах-Өлзий.Уралдаанч 10 настай А.Мөнхтөр. 

4.Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Л.Даваанямын бор халзан. Уяа сойлгыг Л.Отгонтулга. Уралдаанчч 12 настай А.Азбаяр.

5.Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат С.Галтын цавьдар. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Л.Батжаргал. Уралдаанч 14 настай Б.Бадар-Ууган.

Б.Хастөр, гэрэл зургийг Б.Баярсайхан 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна