Хантайшир уулын аймгийн 100 жилд түрүүлж, айрагдсан хүлгүүд
Азарга:
1. Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Болдсайханы Ууганбаатарын хээр. Тод манлай уяач Ц.Аюуш агсаны унаган адуу. Хэдхэн хоногийн өмнө Архангай аймаг байгуулагдсаны 100 жилийн ойд түрүүлсэн. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач М.Алтан-Очир.
2.Увс аймгийн Зүүнговь сумын уугуул МУ-ын Алдарт уяач Бадарчийн Норовсамбуугийн Гоё хээр. Улс, Их хурд, бүсийн уралдааны гурван түрүү, гурван айргийн эзэн энэ хурдан хүлэг Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат Өлзийтийн Ганбатын унаган адуу бөгөөд уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Уртнасангийн Тамир тааруулдаг.
3. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат МУ-ын Алдарт уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очирын Уулс хүрэн. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Тод манлай уяач Төмөрбаатарын Галбадрахын унаган. Улсын баяр наадмын гурван айраг, бүсийн уралдааны нэг түрүү, нэг аман хүзүүний амжилттай.
4. Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат МУ-ын Манлай уяач Батмөнхийн Батхүүгийн бор халзан. Төв аймгийн 100 жилийн ой төвийн бүсийн уралдаанд айргийн гуравт хурдалсан энэ азарга Дорнод аймгийн Чойбалсан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Бэхбатын Бэххуягийн унаган адуу юм.
5. Баянхонгор аймгийн Богд сумын уяач Бүүвэймаамын Сумъяагийн цоохор. Нутгийн унаган адуу бөгөөд орон нутгийн чанартай уралдаануудад олон түрүүлж, айрагджээ.Өнөө жил Баянхонгор аймгийнхаа наадамд айрагдаад Өвөрхангай аймгийн Богд сумын ойд түрүүлсэн аж.
6. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Сэнгээгийн Бямбасүрэнгийн хээр. Уяа сойлгыг МУ-ын Манлай уяач Батмөнхийн Батхүү.
7. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уяач Алтанбаганын хүрэн халзан. Дорнод аймгийн Халхгол сумын харьяат аймгийн Алдарт уяач Занданбалын Хилийнхүүгийн унаган адуу.
8. Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат Батмөнхийн Нямаахүүгийн бор. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын харьяат МУ-ын Алдарт уяач Г.Адьяасүрэнгийн унаган адуу.
9. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уяач Жигмэдийн Дэмбэрэлсайханы хээр. Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат аймгийн Алдарт уяач Нацагдоржийн Мөнх-Эрдэнэ уя уяа сойлгыг нь тааруулсан.
10. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул, аймгийн Алдарт уяач Төмөрхүрээгийн Төрмөнхийн Цагаан сүлд. Тод манлай уяач Ононгийн унаган. Шигшмэл морьдын "Их хурд" уралдааны нэг айраг, бүсийн уралдааны нэг түрүү, гурван айргийн амжилттай. Уяа сойлгыг Энхбаярын Ганболд.
11. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын халтар.
Их нас:
1. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Тод манлай Дагвадоржийн Ганбаатарын зээрд халзан. Өнгөрсөн жил Налайх дүүрэгт болсон төвийн бүсийн уралдаанд соёолондоо түрүүлсэн. Уяа сойлгыг МУ-ын Манлай уяач Пүрэвдоржийн Алтансүх.
2.Архангай аймгийн Хотонт сумын уугуул Манлай уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн Урагшаа халзан. АХ-ын 100, 102 жилийн ойд айрагдаж, Архангай аймгийн 100 жилийн ой хангайн бүсийн уралдаанд таваар давхисан. Уяа сойлгыг нийслэлийн Алдарт уяач Пүрэвсүрэнгийн Баттулга.
3. Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Манлай уяач Батмөнхийн Батхүүгийн хулгар хээр. АХ-ын 102 жилийн ойд айргийн дөрөвт, Төв аймгийн 100 жилийн ойд аман хүзүүнд хурдалсан.
4. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн хээр. Уяа сойлгыг Тод манлай уяач Батхүрэлийн Бат-Өлзий.
5. Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Гантөмөрийн Жавхлантөгсийн Живэрт хээр.Улсын наадамд хоёр айрагдсан. Уяа сойлгыг Тод манлай уяач Б.Лхагва-Очир.
6. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Тод манлай уяач Төмөрбаатарын Галбадрахын Цагаан ташаат цавьдар. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач М.Алтан-Очир.
7. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат Дашдаваагийн Баасандоржийн бор. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач У.Тамир.
8. Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат Баатарын бор. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Ганзоригийн Батсайхан.
9.Булган аймгийн Сайхан сумын уугуул, Сандагийн Нямжавын сартай халтар. Соёолондоо улсад айрагдсан.
10. Төв аймгийн Баян сумын уугуул, Манлай уяач Хэнгэрэгийн Цогтсайханы хонгор. Төв аймгийн 100 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд айргийн дөрөвт хурдалсан. Уяа сойлгыг нийслэлийн Алдарт уяач Пүрэвдоржийн Балдандорж.
Соёолон:
1.Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул, аймгийн Алдарт уяач Төмөрхүрээгийн Төрмөнхийн хээр. Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат аймгийн Алдарт уяач Ганзоригийн Батсайханы унаган.
2. Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Хөдөлмөрийн баатар, Тод манлай уяач Туваанжавын Гантөмөрийн зээрд. Өөрийнх нь унаган. Улс, бүсийн уралдаанд хоёр айрагдсан. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Адуучийн Нямбаатар.
3. Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Далайн Батбаярын хул. Өөрийнх нь унаган. Алтан азарга Гримийн төл. Шүдлэндээ Сэлэнгэ аймагт болсон улсын бүсийн уралдаанд түрүүлж, хязааландаа Дундговь аймагт болсон говийн бүсийн уралдаанд айрагдсан. Өнөө жил Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралдаанд айргийн дөрөвт хурдалсан. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очир.
4. Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул Наянтайн Батхуягийн хээр. Тод манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн унаган. Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралдаанд айргийн тавд хурдалсан. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Уртнасангийн Тамир.
5. Увс аймгийн Тэс сумын уугуул Цэвээний Ойдовын хээр. Тод манлай уяач Т.Галбадрахын унаган. Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралдаанд айргийн гуравт хурдалсан. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очир.
6. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Сэнгээгийн Бямбасүрэнгийн зээрд. Улсын наадамд айргийн дөрөвт давхиж, давхар уяагаар Төв аймгийн 100 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд түрүүлсэн. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат аймгийн Алдарт уяач Алтан унаганы эзэн нябо Будын Эрдэнэтулгын унаган адуу. Уяа сойлгыг Манлай уяач Батмөнхийн Батхүү.
7. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ширэндэвийн Дашдоржийн бор. Тод манлай уяач Д.Ононгийн унаган. Уяа сойлгыг Энхтайваны Ганболд.
8. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Одбаярын хүрэн. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Уртнасангийн Тамир.
9. Говь-Алтай аймгийн Цээл сумын уяач Шархүүгийн Онолбатын хээр. Тод манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн унаган. Уяа сойлгыг Ганзоригийн Батсайхан.
10. Дундговь аймгийн Луус сумын уугуул Баатарын Ганпүрэвийн Толбот улаан. Булган борд Хэнтий аймгийн Баянхутаг сумын Эрдэнэбатын Батзаяагийн унаган хүрэн гүүг хураалгаж гарсан. Дундговийн мандалын хурд болон Хулдын 100 жилд аман хүзүүдсэн. Уяа сойлгыг Тод манлай уяач Баярсайханы Лхагва-Очир.
Хязаалан:
1. Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Ганболдын Ариунболдын бор халзан. АХ-ын 102 жилийн ойд айргийн тав, Төв аймгийн 100 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд түрүү магнайд хурдалсан халзан үрээг Тод манлай уяач Т.Ихбаяр уядаг.
2. Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Болдсайханы Ууганбаатарын бор (Далайн Батбаярынх). Хэдхэн хоногийн өмнө Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралдаанд аман хүзүүнд хурдалсан. Тод манлай уяач Бичээрэйн Далайгийн хурдан хээрийн төл. МУ-ын Алдарт уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очир уяа сойлгыг нь тааруулдаг.
3. Баянхонгор аймгийн Богд сумын уугуул Дэндэвийн Ганболдын хээр. Манлай уяач Загджавын Мэндсайханы унаган. Өнгөрсөн жил Баянхонгор аймгийн баяр наадамд түрүүлсэн.
4. Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Түмбаатарын Отгонбаярын хонгор. Тод манлай уяач Сумъяасүрэнгийн Ганхуягийн унаган. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Адуучийн Нямбаатар тааруулсан.
5. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Биндэръяагийн Батсанаагийн хонгор халзан. Тод манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн унаган. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Галсангийн Болдбаатар.
6. Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул аймгийн Алдарт уяач Жанчивдоржийн Батбаатарын хээр. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Эрдэнэбатын Баянзул.
7. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын уяач Рэгсүрэнгийн Цогтбаатарын хээр. Манлай уяач Баасангийн Цэдэвийн унаган адуу.Архангай аймгийн 100 жилийн ой хангайн бүсийн уралдаанд түрүүлсэн. Уяа сойлгыг Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат аймгийн Алдарт уяач Батнасангийн Батдорж.
8. Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул, аймгийн Алдарт уяач Цэгмэдийн Гончигсүрэнгийн хээр. Өнгөрсөн жил зүүн бүсийн уралдаанд айрагдсан. Уяа сойлгыг Төв аймгийн Баянцогт сумын харьяат Цэнддоржийн Нямдорж.
Шүдлэн-132:
/199 бүртгүүлж 132 нь гарааны зурхайгаас эргэжээ. /
1. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул МУ-ын Манлай уяач Пүрэвдоржийн Алтансүхийн шарга. Манлай уяач Д.Жамьянгийн халиун азарганы төл. Өнгөрсөн жил Налайх дүүрэгт болсон төвийн бүсийн уралдаанд айрагдсан.
2. Говь-Алтай аймгийн Шарга сумын уяач Пүрэвдоржийн Ганбатын хээр. Тулгаа багшийн унаган. Нийслэлийн тэргүүн хүлэг шалгаруулах "Хангарьд" болон Сэргэлэн сумын наадамд тус тус түрүүлсэн.
3. Төв аймгийн Баянжаргалан сумын уяач Наранцэнгэлийн Хангайн бор. Өнгөрсөн жил баруун бүсийн уралдаанд айрагдаж, өнөө жил Завхан аймгийн 100 жилийн ой хангайн бүсийн уралдаанд долоод хурдалсан. Уяа сойлгыг Батмөнхийн Булгадай.
4. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уяач Ганпүрэвийн Шижирбаатарын шарга. Нийслэлийн Алдарт уяач Түвдэннямын Батжаргалын унаган. Эцэг нь улсын бүсийн уралдаанд айрагдаж байсан. Шарга үрээний уяа сойлгыг Т.Батжаргал уяач тааруулдаг бөгөөд АХ-ын 102 жилийн ойд 11-д давхиж давхар уяагаар Завхан аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд түрүүлсэн юм.
5. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уугуул Цогбаярын Хүрэлтулгын хүрэн. Өөрийн унаган. Хурдан хүрэн азарганых төл хүрэн үрээ АХ-ын 102 жилийн ойд зургаалж, Завхан аймгийн 100 жилийн ойд наймд хурдалсан.
Даага:
1. Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Түмбаатарын Отгонбаярын хар. Хөдөлмөрийн баатар, Тод манлай уяач Туваанжавын Гантөмөрийн унаган. Архангай аймгийн 100 жилийн ой хангайн бүсийн уралдаанд айргийн тавд хурдалсан. Эх талдаа Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат аймгийн Алдарт уяач Эрдэнэдалайн Эрдэнэбилэгийн адууны удамтай. Эцэг талдаа "Морьтон" адуу үржүүлэг. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Адуучийн Нямбаатар.
2. Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Жанчивдоржийн Батбаатарын хээр. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын уугуул аймгийн Алдарт уяач, аймгийн Арслан Мөнх-Эрдэнийн Энхтайванбаатарын унаган.
3. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын уяач Баасандоржийн хул. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Амармөнхийн Ууганбаярын унаган хул дааганы уяа сойлгыг Ганбатын Даваадалай тааруулдаг бөгөөд Төв аймгийн 100 жилийн ойд зургаад хурдалсан юм.
4. Төв аймгийн Заамар сумын харьяат аймгийн Алдарт уяач Жигжидсүрэнгийн Түмэн-Өлзийн хүрэн. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат Бямбажавын Баярмагнайн унаган хүрэн даага Завхан аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд айрагдсан. Уяа сойлгыг Батмөнхийн Булгадай.
5. Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат аймгийн Алдарт уяач Тожилжавын Алтанхуягийн бор. Тод манлай уяач Лхагвын Батмөнхийн унаган.
6. Увс аймгийн Тэс сумын харьяат Цэвээний Ойдовын хээр. Тод манлай уяач Төмөрбаатарын Галбадрахын унаган. Завхан аймгийн 100 жилийн ойд айрагдсан. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очир.
7. Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Бүдийн Отгонсэлэнгийн бор.
8. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат МУ-ын Алдарт уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очирын зээрд.
Мэдээллийн сурвалж Б.Ганпүрэв, Б.Оюунбаатар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна