АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан шүдлэнгүүд

Сэтгүүлч
7-р сарын 10 -нд

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 118, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний баяр наадмын хурдан шүдлэнгийн уралдаанд 254 үрээ бүртгүүлснээс сэрвээний өндрөөр 113 хасагдаж, 141 нь уралдсанаас:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул Цэрэндэндэвийн Дагвасүрэнгийн хул. Хурдан хул өнгөрсөн жил улсын баяр наадамд аман хүзүүдсэн юм. Уралдаанч 11 настай Оюунбаатарын Цэнгүүн

2. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул, Манлай уяач Гончигжавын Мөнхсайханы хар. Уралдаанч 10 настай Алтансүхийн Ууганбаатар

3. Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул Төмөрхуягийн Баярхүүгийн хээр. Уралдаанч 9 настай Баясгалангийн Пүрэвдаваа

4. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, аймгийн Алдарт уяач Чойжилын Батжаргалын хонгор халзан. Уралдаанч 9 настай Ч.Одбаяр

5. Увс аймгийн Зүүнхангай сумын уугуул Цагааны Зулхүүгийн зээрд. Уралдаанч 9 настай Өлзийбаярын Бат-Ирээдүй

6. Тодорхойгүй

7. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уугуул, аймгийн Алдарт уяач Чимэдийн Мөнхбат. Уралдаанч 10 настай Өнөржаргалын Уудамсайхан

8. Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул Хаянхярваагийн Гарьдмагнайгийн хул. Уралдаанч 9 настай Пүрэвсүрэнгийн Далай-Очирт

9. Улаанбаатар хот. Багануур дүүргийн харьяат Отгоны Амартүвшингийн хүрэн. Уралдаанч 13 настай Ганцэцэгийн Ганхуяг

10. Тодорхойгүй


У.Энхмаа

Гэрэл зургийг А.Цэдэн-Иш, Б.Ванчигсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна