Дархан сумын нэрэмжит барилдаан боллоо

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 11 -нд

Хэнтий нутгийн хүчит бөхчүүдийн залгамж халааг бэлтгэх,  цаашид бөхөөр тууштай хичээллэх дур сонирхолтой залуучуудыг дэмжих,  бэлтгэлд хамруулах, аймаг, орон нутгийг хамарсан хөтөлбөр хэрэгжүүлж өсвөр, залуу үеийнхэнд үндэсний  уламжлал, ёс заншлыг өвлүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор “Хан Хэнтий-Аварга” дэвжээ байгуулагдан амжилттай ажиллаж ирсэн бөгөөд уламжлал болсон нэгэн арга хэмжээ нь Сумдын Засаг Даргын Тамгын газар, Нутгийн зөвлөлийн дэмжлэгээр нэрэмжит барилдаан зохион байгуулдаг билээ. Тус дэвжээ байгуулагдсанаас хойших 20 дахь удаагийн барилдаан 2012 оны 03-р сарын 04 ны ням гаригийн 11 цагт ”АВАРГА” БТДСургуулийн спорт танхимд Дархан сумын нэрэмжит болон амжилттай болж өнгөрлөө.

Тус барилдаанд нийт 40 бөх зодоглон барилдсанаас Өмнөдэлгэр сумын харьяат, “Аварга” БТДС, “Хан Хэнтий-Аварга” дэвжээний бөх, сумын заан Э.Оюунболд түрүүлж, Биндэр сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хан Хэнтий-Аварга” дэвжээний бөх, аймгийн арслан Г.Ганцоож үзүүрлэж, Биндэр сумын харьяат, “Хан Хэнтий-Аварга” дэвжээний бөх, аймгийн начин Баттулга шөвгөрөв. Дараагийн барилдаан ирэх 4-р сарын эхээр Дадал сумын нэрэмжит болон зохиогдоно.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна