Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямбаярын хээр түрүүлэв

Сэтгүүлч
23 цагийн өмнө

1. Дундговь аймгийн Эрдэнэдалай Лхагвын Нямбаярын хээр. МУ-ын Алдарт уяач Хаянхярваагийн Гарьдмагнайн унаган адуу. Уяа сойлгыг Тод манлай уяач О.Батбилэг.

2. Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Далайн Батбаярын хүрэн. Тод манлай уяач М.Алтан-Очирын унаган. Уяа сойлгыг М.Алтан-Очир. 

3.Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат Болдбаатарын Тэмүүжингийн хүрэн халзан. МУ-ын Алдарт уяач Бадарчийн Норовсамбуугийн унаган адуу. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач  У.Тамир. 

4.Увс аймгийн Зүүнговь сумын уугуул МУ-ын Алдарт уяач Бадарчийн Норовсамбуугийн халтар. өөрийнх нь унаган. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач  У.Тамир. 

5.Увс аймгийн Давст сумын харьяат Чимэдийн Амаржаргалын Хийморь халзан. Уяа сойлгыг Сэлэнгэ аймгийн Орхон сумын харьяат аймгийн Алдарт уяач Хишиг-Эрдэнийн Шинэбаяр. 

6.Увс аймгийн  Тэс сумын уугуул аймгийн Алдарт уяач Цогт-Очирын Дамдин-Ядамын цавьдар халзан. Тод манлай уяач  Б.Баярдоржийн унаган. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Тогтохбаярын Тогтохжаргал.

7.Увс аймгийн Түргэн сумын харьяат Батчулууны Батсайханы хүрэн халзан

8.Увс аймгийн Зүүнговь сумын уугуул МУ-ын Алдарт уяач Бадарчийн Норовсамбуугийн хонгор. Уяа Тод манлай уяач М.Алтан-Очир. 

9.Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Далайн Батбаярын хээр. Уяа сойлгыг Тод манлай уяач М.Алтан-Очир. 

10.694 номертой хээр 

Б.Ганпүрэв, А.Цэдэн-Иш


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна