Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ

Сэтгүүлч
2025 оны 7-р сарын 29 -нд

Дорнод аймагт болж буй зүүн бүсийн уралдааны азарга барианд орлоо. 

Азарга-65:

1. Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Батсайханы Саянсанаагийн халиун. Уралдаанч Төв аймгийн Угтаалцайдан сумын ЕБС-ийн сурагч М.Сүлд.

2.Өмнөговь аймгийн Цогтцэций  сумын харьяат аймгийн Алдарт уяач Чойжилын Батжаргалын хүрэн халзан. Уяа сойлгыг Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат аймгийн Алдарт уяач Цовоогийн Мөнхманлай. Уралдаанч Сүхбаатар Халзан сумын ЕБС-ийн сурагч О.Оргил.

3. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Бат-Эрдэнийн Энгүүний халтар. Архангай аймгийн 100 жилийн ойд соёолондоо айрагдсан. Уяа сойлгыг "Бага уулын унага" галын уяач Баттулгын Ганбаяр. Уралдаанч Дорнод аймгийн Баян-Уул сумын ЕБС-ийн сурагч Б.Бадар-Ууган.

4.Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул аймгийн Алдарт уяач Хархүүгийн Мандахбаярын Эрхэт хүрэн . Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Батчулууны Түмэн-Өлзий. Уралдаанч Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 26-р сургуулийн сурагч Ө.Бат-Ирээдүй.

5. Архангай аймгийн Цэцэрлиг сумын уугуул Доржийн Отгонбатын бор. Аймгийн наадамд гурав айрагдсан Төрт ногоон азарганы төрсөн дүү гүүний төл. Уяа сойлгыг Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат аймгийн Алдарт уяач Баярын Баттөр. Уралдаанч Дорнод аймгийн 5 дугаар сургуулийн сурагч Г.Ананд.

6. Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн уяач Доржийн Бандихүүгийн хээр. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач  Гүнсэнгийн Ганчулуун.

7. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Цэрэннадмидийн Амартүвшингийн шарга

8. Дорнод аймгийн Цагаан-овоо сумын харьяат МУ-ын Алдарт уяач -Бүтийн Батсайханы зээрд халзан

9. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат аймгийн Алдарт уяач  Эрдэнэбилэгийн
Бат-Эрдэнийн хээр

10. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Дамдинбазарын Хадбаатарын зээрд

Б.Хастөр, гэрэл зургийг Н.Гантөмөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна