Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүллээ

Сэтгүүлч
16 цагийн өмнө

Ноён хутагт Дулдуйтийн Данзанравжаагийн мэлмий гийсний 222 жилийн ой,Говийн бүсийн хурд-2025

Азарга-89

1.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул,ААУ Төмөртогоогийн Батмөнхийн хүү Тогтохын хүрэн халзан. АХ-ын 104 жилийн ойд айргийн 5. МУТМУ Б.Лхагва-Очир уясан. Уралдаанч Баатарын Наранбаатар.

2. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын уяач Баянгийн Пүрэвсүрэнгийн ягаан. ААУ Жигдэнгийн Төмөрбаатар уясан. 2025 оны Сэлэнгэ аймгийн баяр наадмын аман хүзүү. Уралдаанч Баттулгын Бат-Очир.

3. Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Гантөмөрийн Жавхлантөгсийн хул. МУМУ Бандиагийн Баярсайханы унаган адуу.Уралдаанч Сэр-Одын Дарьжав.

4. Дундговь аймгийн Сайнцагаан сумын уяач Одонбаатарын Норовсамбуугийн зээрд халзан. Дорноговь аймгийн уяач Чулуунбаатарын Чулуунсүхийн унаган адуу. Өргөн сумын 100 жилд түрүүлсэн. МУТМУ Т.Ихбаяр уясан.Уралдаанч Батгэрэлийн Азбаяр.

5. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын уяач Бямбын Эрдэнэдалайн хонгор халзан.ААУ Манцуйтын Эрдэнэцогтын унаган адуу. Улаанбадрах сумын 100 жилийн ойд түрүүлсэн.
Уралдаанч Эрдэнэболдын Буян-Эрдэнэ.

6. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын МУ-ын Алдарт уяач Нямын Баттөмөрийн хул.

7. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Данзандоржийн Одхүүгийн хээр.

8. Улаанбаатар хотын Багахангай дүүргийн уяач Бямбадэмбэрэлийн Борчулууны бор халзан.

9. Булган аймгийн Бугат сумын уяач Цэрэндоржийн Алтансүхийн хээр халзан.

10.

11.Орхон аймгийн Баян-Өндөр сумын МУАУ Цэдэндамбын Эрдэнэбаярын хул.

12.Хөвсгөл аймгийн Рашаант сумын уяач Цэрэндоржийн Амарсанаагийн хээр.

М.Оюунбаатар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна