Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ

Сэтгүүлч
2025 оны 7-р сарын 30 -нд

Дорнод аймгийн 94 жилийн ой, Зүүн бүсийн хурд-2025 наадмын хурдан морины уралдаанд 85 их насны морьд шандсаа сорин уралдаж

Их нас-85

1. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул, аймгийн Алдарт уяач Эрдэнэбилэгийн Бат-Эрдэнийн Солонго зээрд. Улсын бүсийн уралдаанаас дөрөв дэх түрүүгэ хүртлээ. Уяа сойлгыг Тод манлай уяач 
О.Батбилэг.Уралдаанч Төв аймгийн Сэргэлэн сумын ЕБС-ийн сурагч Б.Эрхэс.

2. Дорнод аймгийн Хэрлэн сумын уугуул аймгийн Алдарт уяач Сэлэнгэсайханы Галтын саарал.Маршал Чойбалсангийн 130 жилийн ойд түрүүлсэн. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Лхамжавын Батжаргал. Уралдаанч Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар сургуулийн сурагч Б.Ганбат.

3.Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул МУ-ын Манлай уяач Анандын Ариунсайханы хүрэн.Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Норовсамбуугийн Батболд. Уралдаанч Улаанбаатар хотын БЗД-ийн 53 дугаар сургуулийн сурагч Ц.Энхмандах.

4.Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул аймгийн Алдарт уяач Раднаагийн Бадрахын зээрд. Уяа сойлгыг МУ-ын Алдарт Энхбатын Дашчирэв. Уралдаанч Архангай аймгийн Ихтамир сумын ЕБС-ийн сурагч Б.Өнөрбадрал.

5.  Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул МУ-ын Алдарт уяач Намсрайжавын Зоригтын саарал. Уяа сойлгыг Тод манлай уяач Т.Батзориг. Уралдаанч Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын ЕБС-ийн сурагч Н.Зол-Эрдэнэ.

Б.Хастөр, гэрэл зургийг Н.Гантөмөр


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна