Э.Бадар-Ууган өөрийн брэнд тамгатай 29 хурдан адуутай

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 11 -нд

Олимпийн тэнгэрт  төрийнхөө алтан соёмбот далбааг мандуулсан алдартнуудаараа Монгол түмэн бахархаж байдгаа барж байсан цаг саяхан. Байр машинаас эхлээд алт хүртэл амлаж байсан тэдгээр эмоци ихтэй өдрүүдэд Төв аймагчууд  Э.Бадар-Ууган Гавьяатаараа бахдан бэсрэг наадам хүртэл зохион байгуулж, Баянжаргалан сумынхан зуны олимпийн 29-р наадмын аварга болсон түүнд 29 тооны хурдан адуу бэлэглэсэн бол, Сэргэлэн сумынхан эцэг өвгөдөөс нь уламжлан ирсэн тамган дээр нь олимпийн бэлгэдлийг нэмж шинэ тамга хийж өгөхөөр болсон билээ.
Эдгээр амлалтууд биелэсэн бол олимпийн аварга өдгөө өөрийн гэсэн брэнд тамгатай багадаа 29 тооны хурдан адуутай байх учиртай юм.
А.Мягмарсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна