“Арвагар хээр”-ийн 10 жилийн ой энэ сарын 31-нд болно

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 13 -нд

Энэ сарын 31-нд “Арвагар хээр” холбооныхон 10 насны төрсөн өдрөө нижгэр тэмдэглэхээр бэлтгэл ажилдаа оржээ.  Үнэндээ бүтэн жил шахам үргэлжилж байгаа энэхүү төрсөн өдрийн гала тоглолтыг 31-ний өдрөөр сонгосон нь энэ аж. Ойн хүрээнд холбооныхон өнгөрсөн оны 10-р сараас эхлэн Өвөрхангай аймгийн бүх сумдаар 10 жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнах үүргэвчтэй аяллыг зохион байгуулсан юм.  Анх 3,5 сая төгрөгийн шагналын сантай уралдааныг зохион байгуулж хэрэгт дуртай нөхдийн  нүдийг нь орой дээр нь гаргах шах?ж байсан  гэж байгаа. Түүнээс хойш “Арвагар хээр”-чүүд том бага нийлсэн 78 уралдааныг зохион байгуулж, 480 сая төгрөгийг уяачдад хандивласан байна. За бас тэдний автортой “Түмний эх” цувралууд хэдийнэ хурдан морь сонирхогчдын хүсэн хүлээдэг ном болсон гээд 10 настай тэдний тухай олныг өгүүлж болох ажээ. ММСУХ-ны 2005,2007,2008 оны шилдэг холбооныхон анх 2002 оны 3-р сарын 27-нд үүсэн байгуулагдаж байсан түүхтэй юм билээ. 
Ийнхүү энэ сарын 31, 4-р сарын 1-ний өдрүүдэд Өвөрхангайд мориныхны их цугларалт болох нь. Эхний өдөр “Арвагар хээр” холбооны төрсөн өдөр бол удаах өдөр нь Алдарт уяач Бямбасүрэнгийн цолны мялаалга болох гэнэ. Энэхүү хоёр арга хэмжээнд уригдсан зочдын тоо одоогоор 500 даваад байгаа ажээ.
П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна