Цэргийн баярын барилдаанд Т.Эрдэнэтогтох түрүүллээ.

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 13 -нд

Цэргийн баярыг тохиолдуулан Дотоодын цэргийн 90 жилийн ойн хүрээнд  зохион байгуулсан үндэсний бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдааныг тус байгууллагын бөх Монгол Улсын өсөх идэр начин Б.Чинзориг ивээн тэтгэсэн бөгөөд барилдаан Дотоодын цэргийнхний хэмжээнд нээлттэй хэлбэрээр болсон юм. Ус хангамжийн эх үүсвэрийг хамгаалах 1-р салбарын нэрэмжит тус барилдаанд сумын цолтой болон залуу 128 бөх  барилдсанаас Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат ДЦ-ийн 805-р ангийн бөх сумын заан Т.Эрдэнэтогтох түрүүлж, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харъяат ДЦ-ийн 805-р ангийн бөх сумын заан Г.Батдорж үзүүрлэв. Харин шөвгийн дөрөвт сумын заан Б.Алтангэрэл, З.Заяабазар нар шалгаран үлдлээ.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна