Сүхбаатар аймгийн Баруун бүсийн уралдаан болно

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 14 -нд

Энэ сарын 18 нд Сүхбаатар аймгийн  баруун бүсийн уралдаан болох гэж байна. Сүхбаатарын "Жавхлан шарга" ММСУХолбоо, Түмэнцогт сумын "Түмэн адуу" МСУХолбоотой хамтран зохион байгуулж байгаа билээ. Түмэнцогт сумнаа  болох дээд гурван нас /азарга, их нас, соёолон/ уралдах энэхүү уралдаан нь аймгийн цол нэмэх, чансаагаа ахиулах сайхан боломжийг олгодог болохоор уяачид ам сайтай байдаг юм. МУМУяач С.Төмөр-Очир тэргүүтэй "Түмэн магнай" галынхан азарганы уралдааныг,  ААУяач Ө.Шинэтулга, Ч.Хүсэлзул, Б.Хадбаатар нарын "Түмэн шандаст хүлэг" галынхан их насыг, Түмэнцогт сумын "Түмэн адуу" МСУХолбооны хамт олон соёолонгийн уралдааныг зохион байгуулахаар тус тусын ажилдаа орцгоосон байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна