Хилэн харын нэрэмжит уралдаан боллоо

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 22 -нд

Төв аймгийн Өндөрширээт суманд 3-р сарын 18-нд тус сумын уугуул иргэн аймгийн Алдарт уяач А.Отгонбаярын “Хилэн хар” азарганы нэрэмжит их насны морьдын уралдаан боллоо.
Энэхүү уралдааны түрүү морийг аймгийн Алдарт уяач А.Отгонбаяр “Их салхин” галынхаа гишүүдийн хамт мотоциклоор байлж, дэг журам сайтай  зохион байгуулсан юм.
Энэхүү уралдаанд
1. Дорноговийн Алтанширээ сумын Н.Ганболдын хар морь
2. Төв аймгийн Өндөрширээт сумын Д.Баттулгын хар морь
3. Төв аймгийн Өндөрширээт сумын Д.Пүрэвсүрэнгийн хээр морь
4. Төв аймгийн Зуунмод сумын Д.Галбадрахын борлог морь
5. Төв аймгийн Баянцагаан сумын Ц.Энхбатын хамар цагаан зээрд морь
6. Төв аймгийн Баянцагаан сумын Ц.Энхсайханы зэгэл халзан морь
7. Төв аймгийн Өндөрширээт сумын М.Бүрэнзэвсэгийн хар морь
8. Төв аймгийн Баянцагаан сумын Б.Доржийн Хонгор морь
9. Төв аймгийн Өндөрширээт сумын Б.Шагдарпүрэвийн зээрд морь
10. Төв аймгийн Өндөрширээт сумын П.Анхбаярын хүрэн халзан морьд тус тус хурдаллаа.
Энэ үеэр азарга, соёолон насны морьдын бооцоотой уралдаан болж азарганы уралдаанд Эрдэнэсант сумын Шоовдорын хонгор алаг азарга, соёолон насны уралдаанд Өндөрширээт сумын С.Наранхүүгийн хул соёолон тус тус түрүүллээ.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна