Нийслэлийн алдарт уяач Ц.Цэнд-Аюуш: Морь айрагдуулах ганцхан шалтгаан бий, тэр бол унаач
-Олноо “дааган” гэж алдаршсан Цэндээ уяач сүүлийн үед бага нас гэлтгүй дээд насуудыг сайхан давхиулж байгаа. Морь уяад хичнээн жил болж байгаа вэ?
-Олон түмэн намайг “дааган” Цэндээ л гэдэг юм. Төрийн наадамд даагыг хоёр хоёроор нь хоёр удаа оруулж байсан болохоор тэгдэг байх л даа. 25 жил морь уяхдаа улсын наадамд найман даага айрагдуулсан байдаг юм. Сум аймгийн наадамд бол олоон олон. Нэг жилийн сумын наадамд дөрвөн даага оруулж байсан үе ч бий. Бие томтой учир 14 хүрээд мориноос хасагдаж, дараа жил нь сумыхаа наадамд даага түрүүлгэж байлаа. Түүнээс хойш морины хөхөл боож, хусуур бүсэлж явна. Алаг морины Түвдэн Манлайг би багшаа гэж хүндэтгэж явдаг. Тэр хүнтэй нэг галд цуг явж сургаал, номыг нь дуулж явлаа. Буурлуудын тэр үед хэлж ярьж байсан болгон одоо бол алт шиг санагдаж байна. Тухайн үедээ үнэ цэнийг нь гүйцэд ухаардаггүй, зарим нэгийг нь тоодоггүй байж дээ. Чи тэжээлийг сүүлийн үед л гарч ирсэн гэж боддог уу, тийм биш ш дээ.
-Хүмүүс ихэнх нь тэгж л боддог?
-Морь тэжээнэ гэж мэддэггүй байхад Партизаны САА хавийнхан тэжээдэг байлаа. Тэгэхээр тэжээх технологийн тал дээр бага сага юм мэднэ шүү. Газар тариалан хөгжсөн Сэлэнгэ зүг рүүгээ 40-50 оны үеэс морийг тэжээж байсан байгаа юм. Гантай жил Туулын хойд талын адуу сайн давхиж, эрт ногоо ургасан жил урд талын адуу сайн давхидаг гэж буурлууд ярьдаг байсан. Үнэхээр ч бодоод байхад үнэн байдаг. Сүүлийн үед хүмүүс хурдтай газар гээд ярих болж. Таниж л чаддаг бол хурд хаа сайгүй л байдаг. “Хангай” зах гэж ярьдаг шүү дээ. Тэнд нэг явж байтал тэргэнд хөллөчихсөн морь байна. Хараад байсан хурдан юмаа, тэгэхээр нь хажуудаа явсан хүнд “уг нь хурдан амьтан юм, зовлонгоос нь салгачихвал” гэж хэлсэн. Энэ ч ёстой л гэж бодсон байх. Дараа нь тэр морио хайгаад олоогүй.
-Зүүн зүгийг хурдны өлгий гэдэг?
-Хурд бол хаа сайгүй бий. Гэхдээ Сүхбаатар, Хэнтийн Галшар, Тэсийн гол, Жаргалантын адуу үнэхээр онцгой хурдан. Яагаад гэхээр бодлогын чанартай үржил слекцийн ажил хийгдэж байсан учраас. Ний нуугүй хэлэхэд ах нь битүү адууг сайхан давхиулж байгаадаа уяачийн хувьд жаахан омогшдог юм. Тэрнээс 30 саяар авсан үнэтэй морийг давхиулж чадахгүй бол хэцүү ш дээ.
-Санал нэг байна. Таны уядаг зарим нэг морьдын уяаны онцлогоос тодруулбал татгалзахгүй биз дээ. Та чинь Отгонбаярын Хилэн харыг уяж байсан байхаа?
-Сүхбаатар гаралтай, ясны хурдан адуу. Хийц загварын хувьд гайхалтай. Ер нь бол бэлэн дахилтай хөнгөн уяатай адуу. Их хурдад айрагддаг жилдээ 12 уралдсан. Хөнгөн засал хийхэд л сэргээд ирдэг. Их хурдаас хойш эзэн нь чөмөг суулгая гээд нэг жил өнжөөсөн.
-За тэгвэл улсын наадмын түрүү “Зоос” борын тухайд?
-“Зоос” бор давхар уяанд даацтай адуу. Наадмаас наадмын хооронд ханасан ажил хийлгэнэ.
-Дорждэрэмийн одоо бол Буяндоржийнх болсон гэсэн хонгор морины тухайд?
-Сүхбаатарын Мөнххааны адуу. Багануурын Амгалан гэдэг залуугаас авч байсан юм. Жижиг наадмуудад айрагдаад ирхээр нь Олонбаяр авч, Олонбаяраас Дорждэрэм авч хэд хэд айрагдсан. Одоо бол Буяндоржийн нэр дээр уралддаг. Хонгор морины хувьд их хатуу уяатай адуу.
-Ингэхэд та өнгөрсөн 30-аад жилийн хугацаанд хичнээн айраг түрүү авч байсан бэ? Алдартын болзол дөхсөн баймаар юм.
-Олоон олон. Гэхдээ тод манлайгууд шиг тоймоо алдсан биш.
-Морийг чинь уядаг хэд хэдэн хүнээ улсын цолонд хүргэснийг тань мэдэх юм байна?
-Тэгсээн. Би уяж хөлсөлсөн болохоос биш тэр улсуудын хөрөнгө шүү дээ. Нэг хүнийг Манлай, нэг хүнийг Алдарт уяач цолонд хүргэсэн. Ахад нь алдар цолонд хүрчих юмсан гэсэн бодол төрдөггүй. Морь уяна гэдэг уяачийн ажил. Ах нь ингэж л боддог. Гэхдээ ард түмэн надад “Ард түмний манлай” гэсэн цол өгчихсөн шүү дээ. Тэр нь л надад болно.
-Цэндээ уяач уяаны тухайд ямар зарчмыг баримталдаг вэ?
-Морь айрагдуулах ганцхан шалтгаан бий. Тэр бол унаач хүүхэд. Би унаач хүүхдээ төрснөөсөө илүү хүндэлдэг. Тэгж байж би өнөөдөр морь айрагдуулж, түрүүлгэж байна. Одоо цаг үе сайхан болоод хүүхдийн хөдөлмөрийг сайн үнэлдэг болж, бай шагналыг нь хүртэл хуулиар заагаад өгчихсөн байх жишээтэй. Морины эзэд маань хүүхдийн ач холбогдлыг мэдэрч байгаа нь амжилтын бас нэг хэсэг.
-Унаач хүүхдүүдээ та өөрөө сонгох уу?
-Тэгэлгүй яахав. Морины хүүхэд сонгох чинь их нарийн ажил шүү дээ.
-Жишээлбэл?
-Хүүхдийн сэтгэл, санаа хамгийн чухал. Үнэхээр морь унах хүсэлтэй, унасан морио айрагдуулчих юмсан гэсэн сэтгэлтэй байж л амжилт гаргадаг. Тэрнээс уначихгүй л бол яахав гэсэн сэтгэлтэй бол морь нь давхихгүй шүү дээ. Сэргэлэн цовоо, богино хугацаанд шийдвэр гарагадаг. Адууныхаа чадлыг баримжаатай тооцоолж чаддаг тийм хүүхэд л морь унана. Ер нь 8-12 насны хүүхдүүд л моринд их тохиромжтой. Түүнээс бага бол балчирдаад, том бол хүнддээд байдаг юм. Унаач болгоно гэсэн хүүхдээ анх морь унуулж сургахдаа ааштай догшин морь унуулж зүрхийг нь үхүүлж болохгүй. Энэ бол их чухал сайн морь унадаг хүүхэд ирээдүйн уяач болдог. Миний морийг унаж байсан хүүхдүүдээс томдоод ирхээрээ туслах уяач болоод ойр зуурын ажилд тусалсаар уяач болчихсон зөндөө хүмүүс бий.
-Уяачид ихэнх нь удам дагадаг. Хүүхдүүдээс чинь аавхаа уяачын эрдмийг өвлөж байгаа нь?
-Манайх гурван хүүхэдтэй. Хоёр нь охин нэг нь хүү. Хүү маань моринд дуртай ч, намайг дагаад явбал замарсан юм болно гээд төмөр замын сургуульд оруулж тэнд нь ажилд оруулсан. Би хүүгээ генинд нь байгаа учраас хэзээ ч сумын наадамд морь айрагдуулах чадвартай гэж боддог шүү.
Илэн далангүй яриа өрнүүлсэн танд баярлалаа.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна