Нийслэлийн магнай шалгаруулах уралдааны бэлтгэл хангагдав

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 23 -нд

Нийслэлийн тэргүүн магнай хүлэг шалгаруулах “Нийслэлийн хурд-2012” уламжлалт уралдаан энэ амралтын өдөр  Цагаан хөтөлд  зохион байгуулагдана.  11 дэх жилдээ зохиогдож буй уг уралдааныг Нийслэлийн морин спорт уяачдын холбоо зохион байгуулж буй замаа засан уралдааны бэлтгэлээ  ерөнхийд нь  базаагаад байна. Ням гарагт дээд гурван насны морьдын уралдаан болох бөгөөд ирэх сарын  22-нд доод гурван насны уралдах аж. Бид уралдааны талаарх мэдээллийг цаг тухайд нь хүргэх болно. Хурдан морь сонирхогч эрхэм уншигч та бүхэн бидэнтэй хамт байгаарай.
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна