Аймгийн алдарт уяач Р.Далхсүрэн: Улаан морь уралдана гэж сонсоод л түрүүлэх нь тодорхой гэдэгсэн
-Танд олон айраг түрүү авчирсан хурдан улаан морь бий гэж дуулсан. Хурдан ажнайнхаа тухай бидэнд ярьж өгөөч?
-Миний улаан морь 15 түрүү авчирсан хурдан буян байгаа юм. Аймгийнхаа наадамд хоёр түрүүлж, нэг айрагдан, сумынхаа наадамд ес түрүүлж, хоёр айрагдсан. Зэргэлдээх Хөхморьт болон Ховд аймгийн Дарви сумын наадмуудад 3-4 удаа түрүүлж байсан ажнай даа. Харамсалтай нь сүүлд Ховд аймгийн даншигт аравдаар ирээд, яг бариан дээр хөлөө авснаас хойш дахин уралдаагүй. Уг нь 13 нас гэдэг чинь ид л уралддаг үе шүү дээ.
-Улаан мориныхоо угшлын талаар дэлгэрүүлээч. Хаанахын хэний адуу вэ?
-Миний өөрийн унаган адуу. Миний аав Гэндэнсүрэн гэж хурдан морь уядаг, адуу малтай хүн байлаа. 1958 онд нэгдэлд орсон юм билээ. Дээр үед аавын бор морь Баян-Уул, Хөхморьт сумдад дээгүүр давхидаг байсан гэдэг. Ер нь бага бага морьдын уяа их сайн тааруулдаг хүн байсан. 1960-аад оны үед аавын уясан морьд Баян-Уул, Хөхморьт сумдын наадамд байнга л айрагдаж, түрүүлдэгсэн.
Улаан морины эх нь миний аавын унаган адуу, эцэг нь Хөхморьт сумынх гаралтай азарга байгаа юм. Дааганд манай нутагт их зуд болоод уяагдаагүй, шүдлэнгээсээ эхэлж уягдаад хязааландаа сумандаа гурав түрүүлж, Хөхморьт, Ховдын Дарви сумдын наадамд арын морины сураггүй түрүүлж байлаа. Нутгийн хүмүүс “улаан морь уралдана гэж сонсоод л түрүүлэх нь тодорхой” гэж ярьцгаадаг байлаа шүү дээ. Хязааландаа Ховдын Дарвийн наадамд тасраад давхичихаж, хүүхэд нь хаширлаад явуулахгүй татаастай байгаад байхаар нь нэг жийптэй хүн дөхөж ирээд “явуул, явуул” гээд хашгирч л дээ. Хашир хүүхэд танихгүй хүний үгэнд орохгүй шүү дээ. Татаатай явсаар дараагийн мориноос 1,7 км зайтай түрүүлэхэд нөгөө дагаж явсан хүмүүс хязаалангийн рекордыг эвдлээ гэж байсан гэсэн.
-Улаан морь уяаны ямар онцлогтой вэ?
-Уяа голдоггүй юм. Бусад морьтой адил тэжээл энэ тэр иднэ гэхгүй амар амьтан даа. Би нэг агсааж тарлаад, ер нь 15 хоног л уядаг юм. Зуншлага ямар болж байгаагаас шалтгаалаад заримдаа өдөр бүр, заримдаа өнжөөд үсэргэнэ. Өвс ногоо элбэг цагт өдөр болгон үсэргэнэ. Ногоо гандуудуу бол өнжиж үсэргэнэ. Хөхморьтын даншиг болдог тээр жил ногоо муутай байсан болохоор энд тэндээс өвс зулгааж хормойлж ирээд л уралдуулсан. Тэгэхэд Хэнтий аймгийн буурал морь ард нь ирж байсан. Ер нь ясны хурдан адуу даа. Цатгалан байхад нь барьж аваад ан авд явахад үнэгийг бол нохой шиг л бултуулсаар байгаад гүйцчихнэ. Манай нутгийн Хүйсийн говь гэдэг чинь их уудам, цэлгэр хоолой шүү дээ. Тэр хоолойгоор чинь алдуул мал хайгаад өдөртөө 100-120 км явах юу ч биш. Улаан морьтой явахад сульдана гэж л байдаггүй юм.
-Улааныг “мандаж” байхад хүчтэй өрсөлдөгч хаананых адуу байсан болоо?
-Сэлэнгэ зүгийн халзан морь, Хэнтий аймгаас ирсэн буурал морь хоёр ана мана үздэг ч ард нь үлддэг, сүүлийг нь ч дэрлэж ирдэггүй байсан юм. Энэ жил Хэнтийгийн тэр буурал морь улсын наадамд явсан ч уралдаж чадалгүй буцсан байна лээ. Ер нь 1995 оноос хойш манай аймгийнхан зүүн аймгуудаас морь их авчирдаг болсон. Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Гантөмөрийн зүүн талаас авчирсан нэг хээр морь нь аймгийн наадамд гурван жил түрүүлж, даншигт айрагдсан. Тэр морьтой 2007 онд манай улаан морь уралдаад түрүүлж, хээр морь ард нь ирж байлаа. Энэ мэт сайхан хурдан хүлгүүд олон бий.
-Хөл нь гэмтэхээс өмнө сайн давхиж байхад яагаад улсын наадамд уралдуулаагүй юм бэ?
-Бодоогүй биш бодож л байлаа. Тэр жил сонсохнээ 2005, 2006 оны наадам их будлиантай болсон сурагтай байсан. Тэгээд над шиг нь ч чадахгүй биз дээ гэж бодсон юм. Одоо харин сайхан болж дээ.
-Хэдэн онд аймгийн Алдарт уяач болж байв?
-Би 2006 онд аймгийн Алдарт уяач болсон. Одоо ганц хүү маань морь уяж байгааг хараад сэтгэл өөдрөг явдаг юм. Одоохондоо хүү маань нутаг орондоо л наадаж байна. Яваандаа улсад “үзэх” л байх даа.
-Сүүлийн асуултыг танд үлдээж байна. Баярлалаа.
-Баярлалаа. Нутаг нугынхандаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна