Сэргээх иллэг
А.Тэлмэн
Иллэг нь урьдчилан сэргийлэх болон эмчилгээний зорилгоор зөөлөн эдэд механик үйлчлэл үзүүлэх арга юм. Энэ нь цусны эргэлтийг хурдасган, эдийн тэжээлийг нэмэгдүүлж, тунгалгийн хөдөлгөөнийг идэвхжүүлдэг. Мөн булчингийн ядаргааг тайлж, хурдан сэргээх ба гэмтэл авах магадлалыг бууруулдаг сайн талтай юм.
Иллэгийн нөлөө нь хэдэн зүйлээс бүрдэнэ. Үүнд:
- Механик. Цус ба тунгалгийн эргэлт хурдсаж, хортой бодисын гадагшлалт түргэснэ.
- Рефлексийн түвшинд. Арьсны мэдрэгчид нөлөө үзүүлснээр төв мэдрэлийн системээс хариу өгч, хэсэг гарын булчин сулардаг.
- Сэргээх. Бодисын солилцоо ба эдийн тэжээл идэвхжинэ.
Иллэгийг өдөрт нэг, эсвэл түүнээс цөөн удаа хийдэг бөгөөд эмч шаардлагатай гэж үзвэл өдөрт хоёр удаа хийж болдог. Хэсэг газрын иллэг нь 10-15 минут үргэлжилдэг бол бүх биеийн иллэг нь 45 минут болдог юм.
Мөгөөрсөн хоолой ба яс нь арьсны доор шууд товойсон хэсгээс бусад бүх газруудад иллэг хийж болно.
Гарын гулгалтыг сайн болгохын тулд тальк, эсвэл тос, эмчилгээний түрхлэг зэргийг ашиглаж болно.
Иллэгийн үндсэн дүрэм
1. Иллэгийг булчинг суллан, өвдөлтийг намдаах зөөлөн илэлтээр эхлээд бүрэн тайвшруулж, булчинг нь сулласны дараа үрэх, нухлах зэрэг бусад аргуудыг хэрэглэдэг.
2. Гарын дарах хүчийг аажмаар нэмнэ.
3. Гарын шилжих хөдөлгөөн нь ямагт захаас төв рүү гэсэн чигт явна.
4. Иллэгийг идэвхгүй, өөрөөр хэлбэл зөөлөн илэлтээр дуусгана.
Иллэгийн үндсэн аргууд
Илэлт
Илэлт нь дараах төрөл зүйл байна. Үүнд:
- биеийн товгоргүй хэсгүүдийг алгаар илэх
- хоёр гарын хуруунуудыг зөрүүлэн алгаар илэх. Энэ аргыг дугуй, бөмбөлөг хэлбэртэй хэсэгт иллэг хийхдээ ашиглана.
- Нугалагч булчингийн шөрмөсөнд иллэг хийхдээ чимхэх маягаар илнэ. Шөрмөсний нэг талаас долоовор ба дунд хуруу, нөгөө талаас эрхий хуруугаар чимхэлж хийх ёстой.
Илэлтийн чиглэл нь үндсэн том судаснуудын чигтэй таарч байх ёстой. Алгаа арьсанд нягт шахан тулгаж, хуруугаа завсаргүй нийлүүлнэ.Үсний дагуу хөдөлгөөнийг зөөлөн дарж эхлээд аажмаар дарах хүчийг нэмж буцах, үсний эсрэг хөдөлгөөнийг хүчлэлгүйгээр зөөлөн хийнэ.
Илэлтийг удаан, нэг хэмнэлтэйгээр хийнэ. Учир нь хурдан огцом хөдөлгөөн нь тунгалгийн урсгалд саад болдог. Илэлтийг дээр хориотой гэж дурдсанаас бусад бүх газар хийж болно.
Цохилох
Сарвууны ар тал, алганы хажуугаар зангидсан нударганы хуруугаар ар араасаа дагасан огцом бөгөөд хэмнэлтэйгээр зөөлөн цохилно. Цохилохыг нь цавчих, алгадах, тогших гэж ангилна. Алгадах үед алгаа хумбагар болгох бөгөөд цохиход гарах дуу нь шуудай усанд шидэхэд гардаг дуутай адил байна.
Нухлах
Эдийг атган өргөж, дараа нь нухалж, эсвэл эд дээр огцом дарах хөдөлгөөн хийнэ. Нухлах нь дараах аргатай. Үүнд:
1.Гулууздах. Хоёр алгаа параллель болгоод алгаа эсрэг чигт хөдөлгөх замаар нухална.
2.Гулгуулах. Эрхий хуруу ба бусад хуруун завсар шөрмөс, булчинг зогсолтгүйгээр гулгуулан нухална. Резинэн хоолой шувтрахтай адил.
3.Шахах. Энэ аргыг гурван янзаар хийж болно.
Нэг талаас хоёр эрхий хуруу, нөгөө талаас бусад хуруу байхаар барина. Нэг гараа өөрөөсөө холдуулан татаад, нөгөө гараа өөр рүүгээ татна. Тэгээд гараа шилжүүлэн хөдөлгөлгүйгээр эсрэг чигт хөдөлгөнө. Үүний дараагаар гарыг булчин, эсвэл шөрмөсийг дагуулан дээш хөдөлгөөд өмнөх хөдөлгөөнүүдийг давтана.
Нэг гараар эдийн гүнээс өргөн татаад, нөгөө гараар хөөснөөс ус шахаж байгаа мэт өргөсөн эдийг базална.
Иллэг хийж байгаа булчинг татаж өргөх боломжгүй бол доорх яс руу нь алгаараа тулан шахаад шахсан гараараа тойрог хөдөлгөөн хийж илнэ. Ингэхдээ гар нь арьсыг даган шилжин хөдөлж байх ёстой. Мөн энэ хөдөлгөөнийг хурууны үеэр дарж хийж болно. Гурил зуурч байгаатай адилаар.
Үрэх
Арьс болон түүний доорх эдийг өөр өөр чиглэлд үрнэ. Илж байгаа гар арьсан дээгүүр бус харин арьс гарыг дагах шилжин хөдлөж байх ёстой. Үрэх аргаар өнгөн, эсвэл илүү гүнд байгаа эдэд иллэг хийж болно. Хурууны өндгийг тодорхой газар тогтоогоод эдийн гүн рүү нэвтрэх гэж байгаа мэт эргэлт хөдөлгөөн хийнэ. Цэгэн үрэлт хийж байгаа үед зөвхөн долоовор хуруугаар ажиллаж болно. Эргэлдэх хөдөлгөөний оронд булчингийн ширхгийн чигт хөндлөн хөдөлгөөн хийж болно. Нугалагч булчингийн шөрмөсөнд иллэг хийж байгаа үед хөлийг нугалсан байдалд дээд зэргээр суллаж өгөх хэрэгтэй.
Иллэгийг хялбар, үр нөлөөг нь сайн болгохын тулд резинэн бээлий, иллэгний сойз, дугуй, цахилгаан иллэг хийгч, чичрүүлэгч зэргийг ашиглаж болно. Гэхдээ элдэв төхөөрөмж ашиглах үед хүний гар ба адууны бие хоорондын холоо байхгүй болдог сул талтай.
Иллэгийн нөлөөг нэмэгдүүлэхийн тулд иллэг дууссаны дараагаар нэмнээ зүүдэг.
Халаах, цочроох үйлчилгээтэй тос ашиглан иллэг хийсэн бол дууссаны дараа дааруулж болохгүй.
Иллэг хийх дараалал
Чихээ хулмайлган айж болгоомжилж байгаа бол гараа үнэрлүүлнэ, хүзүүг нь илнэ. Ингээд өөртөө дасгасны дараагаар 1-р зураг дээр харуулсанчлан бүх биеийг нь алгаараа илнэ. Эхлэхдээ алгаа чихний ард талд тавиад морийг гарнаас бултахаа байгаад толгойгоо бөхийлгөж эхлэх хүртэл хүлээнэ. Биеэ бүрэн сулласан үед нь иллэгээ эхэлнэ. Эхлээд зүүн талаас нь хүзүү, мөр, цээж, цээжний хайрцаг, нуруу, ар зоо, гуя гэсэн дарааллаар явна. (Зураг. 2,3,4).
Дараа нь баруун талд нь мөн адил дарааллаар иллэг хийнэ. (Зураг 5,6,7). Гарын дарах хүчийг аажмаар нэмэгдүүлэхдээ хэт хөнгөн, итгэл муутай дарахаас зайлсхий. Ингэж илэлт хийсээр бүх булчин нь сулран зөөлөрсний дараа иллэгийн бусад аргуудыг ашиглаж эхэлнэ.
Иллэгийг дуусахдаа алгаараа бүх биеэн дээгүүр илж өгнө. Ингэхдээ гарын дарах хүчийг аажмаар багасгана. Биеийн ерөнхий иллэгийг тэмцээнээс өмнө ба хойно хийдэг.
Харин дараах тохиолдолд иллэг хийх хориотой гэж үздэг
- Биеийн хэвийн биш байрлал.
- Доголох
- Арьсны өвчин
- Тунгалгийн урсгалын саатал
- Зөөлөн эдийн идээт үрэвсэл
- Оношлогдоогүй эмгэг байдал
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна