Preakness-ийн бооцоот уралдаан
Жил бүрийн 5-р сарын гурав дахь бямба гарагт Мариландын Балтимори дахь Pimlico морин тойруулгад thoroughbred үүлдрийн хязаалан морьдын Preakness Stakes бооцоот уралдаан уламжлал болон явагддаг юм. 9.5 фүрлонгийн (1 фүрлонг = 201метр) зайд уралдах бөгөөд эр хязааланг 126 паунд буюу 57кг, эмийг нь 55 кг-ын жинтэй хүн унадаг.
Хойд Америк зэрэглэлээрээ хоёрдугаарт жагсах энэхүү бооцоот уралдаанд оролцох нь нэр хүндийн хэрэг байдаг юм. Анх 1873 оны 5 сард зохиогдож байсан бөгөөд Survivor нэртэй морь хамгийн өндөр буюу 2.050 долларыг цуглуулж рекорд тогтоож байсан нь өдгөө түүх болжээ. Үүнээс хойш өөр өөр газруудад зохиогдсоор 1909 оноос Pimlico-д явуулдаг болсон юм.
Дэлхийд чансаагаараа тэргүүлдэг “Triple Crown”-д ялалт байгуулахын тулд Kentucky Derby, Preakness Stakes, Belmont Stakes зэрэг гурван уралдаанд түрүүлсэн байх шаардлагыг зохион байгуулагчдын зүгээс тавьдаг.
Preakness бооцоот уралдаанд морьд байраа эзлэхэд АНУ-ын Усан цэргийн академийнхан Pimlico морин тойруулгад ирж “Maryland, Му Maryland” дууг дуулж, үзэгчид түрдэг сонирхолтой оршлыг ёс болгон хийдэг ажээ. Ялагчийг албан ёсоор зарласны дараа түрүүлсэн жокейчин, морь хоёр талбай дээрх хуучны гишүүдийн клубын байшинг дуурайлган хийсэн баримлын орой дээр гардаг байна. Улмаар жокейчны өмссөн цамцыг ялалтын өнгөөр будаж, морины хүзүүнд хар нүдэн Сюзаны дүрийг гаргаж хар лак түрхсэн, шар цэцгийн хэлхээг зүүн, харин морины эзэнд “Woodlawn vase” цомыг гардуулдаг. Энэ бол тэртээ 1909 оноос эхтэй уламжлал юм.
Харин Kentucky Derby нь АНУ-ын Кентакигийн Луйсвиллд хоёр долоо хоногийн турш үргэлжилдэг. Хамгийн сэтгэл хөдөлгөсөн 2 минутын спорт, хамгийн их хурдалсан 2 минутын спорт гэж морины хорхойтнууд ярих нь бий. За бас түрүүлсэн морины хүзүүнд сарнайн хэлхээ зүүдэг учир “Сарнайн төлөөх уралдаан” ч гэцгээдэг. Kentucky Derby нь хойд Америкийн нэгдүгээр зэрэглэлийн бооцоот уралдаан юм. Тодруулга:1872 онд Английг зорьсон “Lewis & Clark” экспидицийн William Clark –ийн ач хүү Lewis Clark жил бүр зохиогддог алдартай морины уралдаан болох Epsom Derby-г анх үзээд, улмаар Kentucky-д эргэн иржээ. Ингээд хотын захад морины уралдаанд зориулсан үйлчилгээний газруудыг байгуулахын тулд Louiswille Jockey клубыг байгуулсан нь удалгүй Lewis Clarkийн ах дүү John, Henry Churchill нарын нэрээр Churchill Downs гэж нэрлэгдэх болжээ. Түүнээс олон жилийн дараа буюу 1937 онд албан ёсоор энэ уралдааны зам нь Churchill Downs нэртэй болжээ.
Жокейчин Oliver Lewis-ийн ярьснаар Kentucky Derby-гийн анхны тэмцээнд Artisides нэртэй морийг эмэгтэй жокейчин унаж түрүүлж байжээ. Ийнхүү анхны тэмцээн нь амжилттай болсон ч Kentucky Derby санхүүгийн хүндрэлд орж 1902 он хүртэл дөнгөн данган л арайхийн хөл дээрээ тогтож байсан. Энэ бэрхшээлээс гарахын тулд Louiswille-ийн хурандаа Matt Winn гэгч эр хамтран ажиллах бизнесмэнүүдийн эрэлд гарч хэвлэлээр хайсан. Ямартаа эрсний эцэст олж Kentucky Derby хойд Америкт thoroughbred үүлдрийн морьдын бооцоот уралдааныг зохион байгуулах нь тэр. 1875-1902 оны хооронд болсон 22 тэмцээний 15-д нь Африк гаралтай Америк жокейчдын унасан морьд түрүүлсэн байдаг юм билээ.
Энд амжилттай оролцсон морьд үргэлжлүүлэн Preakness, Belmont-ийн бооцоот уралдаанд оролцохоор явдаг. Энэ гурван тэмцээний ялагч их хэмжээний мөнгө хождог юм. 1919 онд Sir Barton нэртэй морь энэ гурван тэмцээний ялагч болж амжилт гаргаж байлаа.
Харин дараагийн 11жилд Triple Crown-ы эзэн төрөөгүй. 1930 онд Gallant Fox нэртэй хоёр дахь эзэн нь болсон. 1931 оноос өмнө Preaknes Stakes нь Derby-гийн өмнө болдог байсан ба энэ гурван тэмцээнд хуваарь гарган Derby хамгийн эхэнд явагдах болсон.
Derby-гийн эргэн тойронд уралдаанаас дутахааргүй олон сонирхолтой уламжлалууд явагддаг байна. Жишээ нь mint julep нэртэй саахар, гаа, нэг төрлийн вискиний хольцтой мөстэй ундааг тусгай мөнгөн Julep-т зориулж, Derby-гийн ялагчдыг хэвлэсэн аяганд хийж, Churchill Downs-ыг дэмжигчид уудаг юм. Burgoo, үхрийн чанасан мах, тахиа, гахайн махыг ногоогоор хачир?асан хоол нь Дербигийн талбайд цугласан олны заавал идэх баярын зоог болдог байна.
Бас зиндаа илтгэх “Саятнуудын эгнээ”-нд баячууд, өндөр албан тушаалтнууд суудаг аж. Морины хорхойтой бүсгүйчүүд хамг?йн гоё дээрээ тавьсан байх нь элбэг. Чамин хийцтэй малгай өмсөж, том том зүүлт сэлтээр гоёсон байх нь бий.
Уралдаан эхлэхээс өмнө морьд маршинд жагсаж, цугласан олон “My old Kentucky home” (Эртний Кентаки нутаг минь) дууг дуулцгаана. Заримдаа Дербигийн уралдааныг “Сарнайн төлөө давхи” ч гэж нэрлэдэг. Учир нь Churchill Downs-ыг үндэслэгч Lewis Clarkийн оролцсон үдэшлэгээр ирсэн бүх хатагтай нарт сарнай гардуулдаг байна. Энэ нь тус уралдааны бэлгэдэл цэцэг сарнай юм гэсэн ойлголтыг хүмүүст төрүүлдэг. Бас Kentucky-гийн захирагч цом, цэцгийн хэлхээг гардуулдаг. Энэ бүхнээс эхтэй “Run for the Roses”( Сарнайн төлөө давхи) гэдэг дуу ч байдаг юм.
Түүхийн хэлхээс
Ийнхүү олон жилийн түүхтэй тус уралдаанаас 1954 онд түрүүлсэн морь анх удаагаа 100,000 $- г хожиж байжээ.
Уг уралдаан түүхэндээ нэг удаа ялагчаас татгалзаж байжээ. 1968 онд түрүүлсэн Dancer’s image нь уралдааны дараах шээсний шинжилгээгээр фенилбутазоне илэрсний улмаас байраа тавьж өгөхөд хүрсэн аж. Хэдийгээр үрэвслийн эсрэг, өвчин намдаах үйлчилгээтэй уг эмийг Америк даяар хэрэглэхийг зөвшөөрдөг ч Churchill Downs зөвшөөрдөггүй байв. Тиймээс тухайн үедээ ялагчийнх нь эрхийг хасчээ. Шийдвэр таалагдаагүй учраас Dancer’s image-ийн эзэд эсэргүүцэн хуулиар заргалдсан ажээ. Гэтэл найм дахь ялагч болж түрүүлсэн морины шээсэнд дахиад л фенилбутазоне илэрч хасагдлаа. Үүнээс хэдэн жилийн дараа Kentuckу хуулиа өөрчлөн фенилбутазоне хэрэглэсэн морь уралдаж болохыг зөвшөөрчээ. Мөн тэдний албаны вебсайт дээр нь Dancer’s image, Forward Pass хоёрыг ялагчаар бүртгэсэн байдаг байна.
Харин 2004 оноос жокейчид сурталчилгааны логотой хувцас өмсөхийг зөвшөөрсөн.
2005 оноос бооцооны мөнгөний хуваарилалтад өөрчлөлт оруулжээ. Эхний дөрвөн моринд мөнгө өгдөг байснаа тав болгосон байна.
Belmont Stakes
Белмонтын бооцоот уралдаан нь Америкийн зэрэглэл өндөр уралдаануудын нэг. Жил бүрийн 6 сард буюу Kentuckу-гаас хойш таван долоо хоногийн дараа, Preakness Stakes-ээс хойш гурван гурван долоо хоногийн дараа, Нью- Йоркийн Елмонт дахь Белмонт паркт зохиогддог. 2,4 км-ын замд хязаалан насны морьд уралддаг юм. Нэгэнтээ Белмонтын бооцоот уралдааныг телевизээр 21,9 сая хүн үздэг гэсэн тоо байсан бол Seattle Slew Triple Crown-ын ялагч болснооо энэ тоо эрчтэй өсчээ.
Анх 1866 онд хувьцааны биржийн наймаачин Leonard Jerome нь Bronx-т (Нью-Йоркийн нэг дагавар хот) Jerome паркыг морин уралдаанд зориулан байгуулсан. Гэхдээ August Belmont санхүүжүүлсэн учраас уралдаан нь энэ нэрээр нэрлэгдсэн байна. 1905 онд Elmont (Нью-Йоркийн бас нэг дагавар хот) рүү нүүж ирсэн байна.
Нью-Йоркийн захиргаанаас бооцоотой тэмцээний эсрэг хууль гаргаснаар Белмонтын бооцоот уралдаан 1911,1912 онуудад зохион байгуулагдаагүй.
Англид энэ уралдаан нь нар зөв, Америкт нар буруу чиглэлд явагддаг байна.
Belmont Stakes –ны ялагчид August Belmont цом гардуулдаг ба энэ нь нутагтаа хамгийн нэр хүндтэй цомуудын нэг юм. Belmont Stakes нь уралдааны зам бартаатайн дээо Triple Crown-ы эцсийн шалгаруулалтаар тооцогддог учраас “Аваргын сорилт” гэж нэрлэдэг байна.
Түрүүлсэн морины хүзүүнд лиш цэцгийн баглаа зүүдэг, тиймээс “Лиш цэцгийн төлөө давхи” гэж бас нэрлэдэг. Белмонтын уралдаанд зориулсан олон дуу байдаг. Белмонтын уралдаан нь Triple Crown-ы хамгийн ахмад нь боловч хэв маяг, уламжлал нь цаг хугацаа өнгөрөх тусам өөрчлөгдсөөр л. Жишээ нь дуу, ундаа, хүнс гэх мэт. Гэхдээ эндээс цом, цэцгийн хэлхээ хоёр л өөрчлөгдөөгүй байна.
Triple Crown Цом
Энэ нь АНУ-ын thoroughbred үүлдрийн морьдын дээрх гурван тэмцээний ялагчид олгодог мөнгөн цом юм. Энэ цом Америкийн морины уралдааны хамгийн дээд амжилтыг төлөөлдөг. Үүнийг thoroughbred үүлдрийн морьдын уралдааны холбоо 1950 онд албан ёсоор шийдэж, дэлхийн хамгийн алдартай Cartier Jewelry компанийн уран дарчууд цомыг нь хийдэг юм. Тиймээс энэ цом нь жинхэнэ урлагийн бүтээлд үнэлэгддэг. Гурван талтай ваар, тал бүр нь 3 үнэт эрдэнийг төлөөлдөг, бас тал бүр дээрээ тухайн түрүүлсэн морины 3 тэмцээндээ гаргасан амжилтыг сийлсэн байдаг байна. Энэ титмийг 1948 оноос эхлэн ялагчид гардуулдаг болсон бөгөөд Citation нэртэй морь авч байжээ. Гэхдээ өмнөх найман ялагчдадаа ч нөхөн олгосон байна.
Гэхдээ Kentucky Derby-гийн ялагчид 90,000$ үнэтэй цэвэр алтан цом өгдөг бол Preakness Stakes-ийн ялагчид 30,000$ үнэ бүхий цэвэр мөнгөн Woodlawn vase цомыг олгодог. Belmont Stakes–ийн ялагчид мөн л мөнгөөр хийсэн August Belmont Trophy Цом өгдөг. Ийнхүү нэр хүнд бүхий тус гурван цомыг нэг жилийн дотор ердөө гурван хүлэг авсан нь Secretariat(1973), Seattle Slew (1977), Affirmed(1978) нар юм.
С.Нямтуяа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна