Дорнодын уяачид “Адуучин” нэвтрүүлгээр өрсөлдөв

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 28 -нд

МҮОНТ-ийн уран бүтээлийн 4-р нэгдлийн уран бүтээлчид энэ удаа Дорнын их талыг зорьжээ. “Дорнод нутаг” спортын нэгдсэн холбоо, МҮОНТ-ийн Уран бүтээлийн 4-р нэгдэл, Дорнод аймгийн Морин спорт уяачдын холбоотой хамтран “Адуучин” нэвтрүүлгийг Дорнод аймгийн Булган сумын нутагт бэлтгэжээ.
Өдгөө 15 жилийнхээ ойтой золгож байгаа Дорнодын уяачдын холбоо нь ойн хүрээнд олон ажлыг төлөвлөсний нэг нь энэ байлаа. Энэ удаагийн “Адуучин” нэвтрүүлэгт Дорнод аймгийн 14 сумын 31 адуучин залуус оролцож, уурга шүүрэх, морьтой, явганаар шургуулж уургалах, эмнэг булгиулах төрлөөр өрсөлдсөнөөс Баяндун сумын адуучин Нацагдорж түрүүллээ. Эхний таван байрт шалгарсан адуучин залуусыг зохион байгуулагчдын зүгээс медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, шинэ цагийн монгол адууны угшилтай хурдан даага, хундан цагаан хониор мялаасан.
Нэмж сонирхуулахад “Адуучин” нэвтрүүлгийн зураг авалтыг Дорнод аймгийн Булган сумын уугуул, Дорнод аймгийн морин спорт уяачдын холбооны тэргүүлэгч гишүүн “Сан-Бэйс” ХХК-ий захирал, Монгол Улсын шилдэг фермер С. Итгэлийн мянга гаруй адуун сүргийн бэлчээрт авчээ.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна