Ш.Адьшаа: Түрүүлдэг шүдлэнгээ Дагваа аваргад бэлэглэсэн, цаашид морь уяхгүй
А.Тэлмэн
-Түүхт ойн наадмын түрүү хүртсэн танд уншигчдынхаа ө?нөөс баяр хүргэе?
-Баярлалаа, та бүхэнд. “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад Монголынхоо ард түмэнд мэндчилгээ дэвшүүлье. Энэ жилийн баяр наадам өргөн дэлгэр их сайхан боллоо. Хоёр жил морь уяад төрийн наадмын түрүү хүртсэндээ маш их баяртай байна.
-Өнгөрсөн жил ч гэсэн таны хувьд амжилтаар дүүрэн байсан?
- Тийм шүү. Өвөрхангай аймгийн наадмаас хоёр түрүү авсан. Мөн Говь-Алтай аймгийн 70 жилийн ой буюу баруун бүсийн даншиг наадамд соёолон, азарга түрүүлгэж, даага айрагдуулсан.
-Ер нь яагаад гэнэтхэн морь сонирхох болсон юм бэ?
-Яахав дээ, монголчууд бүгдээрээ л моринд дуртай шүү дээ. Тэр нөлөөлсөн байх. Түүнээс гадна нутаг усныхааа нэрийг гаргая гэдэг хүсэл маань бас нөлөөлсөн. 2008 онд Ховд аймагт болсон даншиг наадамд манай аймгийн уяачдын морь эхний аравт ч багтаагүй. Тэгээд л сайн адуутай болж, нутаг усныхаа нэрийг гаргая гэж шийдсэн юм.
-Нутаг нугын нэрийг гаргах сайн адуугаа хаанаас авсан бэ?
- Хамгийн анх Сүхбаатар аймгийн Халзан сумаас МУ-ын Манлай уяач Ухна гуайн хүү Адъяа гэдэг залуугаас нэг хар морь авсан. Уг нь хурдан буян ч хөл нь жаахан эвгүйрхээд уралдахгүй байгаа. Дараа нь Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын харъяат Уугнаа гэдэг залуугаас хээр азаргаа авсан.
-Говь-Алтайд түрүүлдэг үү?
-Тиймээ, соёолондоо Говь-Алтайд түрүүлсэн шүү дээ. Сая улсад түрүүлсэн хонгор шүдлэнгээ Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Агваан багш гэдэг хүнээс авсан.
-Адуунд нүдтэй л юм байна...
-Миний адуу танина гэж юу байхав дээ. Отгоннасан маань л үзэж харж авдаг юм. Хээр азарга, хонгор шүдлэн гээд бүгдийг нь Отгоннасан л үзэж харж авсан.
-Та чинь “Унаган хурд” галын гишүүн байхаа. Таны морьдын уяаг Одгэрэл Манлай, Отгоннасан Алдарт хоёрын хэн нь тааруулдаг юм бэ?
-Одгэрэл дээр цөөн хэдэн адуу бий. Ихэнх нь Өвөрхангайд Отгоннасан дээр байдаг.
-Улсын наадмын дараа хаашаа явж наадав?
-Ховд аймгийн 80 жилийн ойд уралдаад хоёр аман хүзүү, нэг айраг авлаа. Улсад түрүүлсэн үрээ маань аман хүзүүнд хурдалсан.
-Тэгэхээр моринд оруулсан бас нэгэн шалтгаан биеллээ олжээ дээ?
-Тэгсээн, нутгийн наадамд нутгийн хүүгийн нэртэй адуу айрагдсан. Гэхдээ ах нь цаашид морь уяхгүй гэж шийдсэн.
-Яагаад?
-Яахав, нэгдүгээрт зорьж байсан хүсэл маань биелээд нутаг орныхоо нэрийг гаргалаа. Хоёрдугаарт хүний адуу авч, хүнээр уяулаад өөр дээрээ цоллуулах тийм ч сайхан санагдаагүй. Анхнаасаа надад алдар хүнд нь сонин байгаагүй. Тэр утгаараа улсад түрүүлсэн хонгор шүдлэнгээ сумогийн их аварга Дагвадорждоо, хээр азаргаа уяачдаа бэлэглэсэн.
-Энэ их амжилтын дараа гэхэд их сонин шийдвэр байна.
-Өө яахав, яахав. Угаасаа би тийм олон адуутай хүн биш. Цөөн хэдэн адуугаар л наадаж байсан.
-Адуунд хэр мөнгө хаясан бэ? Хамгийн үнэтэй авсан нь...?
-Би тийм үнэтэй адуу аваагүй. Улсад түрүүлдэг шүдлэнгээ л сая төгрөгөөр авч байсан.
-Шинэ монгол адуутай юу?
-Байхгүй, би эрлийз адуу уралдахыг дэмждэггүй хүн. Монгол наадамд монгол морь л уралдах ёстой. Хэдэн зуун жил бид ингэж л наадаж ирсэн. Монгол наадам бол бидний өв соёлын нэг хэсэг шүү дээ.
"Тод магнай"сэтгүүл дугаар 19
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна